Б.ОД
Улсын хэмжээнд ням гарагт коронавируст халдварын 52 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 40 нь Улаанбаатар хотод, 12 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор эмнэлэгт халдвар авсан 164 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 621 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчлүүлж буй иргэдийн 10 нь нэн хүнд, 39 нь хүнд, 71 нь хүндэвтэр, 44 нь хөнгөн оноштой байна.
Эх сурвалж:www.polit.mn