Б.ОД
Жагсаалын үеэр өчигдөр зарим хүнийг саатуулсан асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.
Тэрбээр “Өчигдөр шөнийн 04:00 цагийн орчимд нийтийн эмх замбараагүй байдал бий болсон. Жагсаж байсан иргэдийн дунд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нэлээд иргэн байсан.Цагдаагийн байгууллага хууль, дүрэмд заасны дагуу жагсаал цуглааныг тараах уриалгыг чанга яригчаар тэнд жагсаж байсан залууст тавьж байв.Одоо цагдаагийн таван алба хаагч, Төрийн тусгай хамгаалалтын хоёр алба хаагч эрүүл мэндээрээ хохироод байна. Яг өнөөдрийн байдлаар жагсаал цуглаанд оролцсон ямар нэг хүнийг хорьж цагдаж байгаа зүйл байхгүй. Өглөө тодорхой залуусыг хуульд заасны хүрээнд өөрсдийг нь дуудаж, хувийн байдлыг нь тодруулаад гаргаж явуулсан.Өчигдрийн жагсаал цуглаантай холбоотойгоор саатуулагдаж байгаа нэг ч хүн байхгүй” гэв.
Эх сурвалж:www.polit.mn