Үнийн өсөлтийг хязгаарлахаа Ерөнхий сайд амлав

2022-04-08
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Төв талбайд өчигдрөөс хойш жагсаж буй иргэдтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзлаа. Энэ үеэр залуус тэгш эрхийг шаардаж, авлигад автсан албан тушаалтнуудад тооцох ялын бодлогыг чангатгахыг Ерөнхий сайдаас хүслээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Авлигад идэгдсэн албан тушаалтнууд хуулиар ямар нэг байдлаар ял завшдаггүй байх, хөөн хэлэлцэх хугацаа хэт бага байх, ялын бодлогыг чангатгах асуудлыг бид ярьсаар өдий хүрсэн. Үүнийг ирэх долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанааар хэлэлцэн УИХ-д өргөн барина. УИХ-ын гишүүд өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгодог, ах дүү хамаатан саднаа томилдог асуудлын эсрэг би үргэлж тууштай зогссоор ирсэн. Сая ярьсан хуулийг ирэх долоо хоногийн лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн бүрэлдэхүүнд оруулъя. Түүнээс гадна, Хөгжлийн банктай холбоотой нэр бүхий улс төрчид шалгуулж, хэрвээ буруутай бол хариуцлагаа хүлээх ёстой. Өмнө нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч байсан эсэх нь хамаагүй бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байх хэрэгтэй. Би цаашид авлигын эсрэг хамт байна гэдгээ хэлье. Ордонд хүч мөхөствөл би яг ингэж талбай дээр гарч ирээд бодитой асуудлыг ярих болно.Засгийн газраас мах, будаа, гурилын үнийг буулгахын төлөө, эм, эмнэлгийн хэрэгслийг таслахгүй байхын төлөө, бензиний үнийг тогтвортой барьж, буулгахын төлөө чадах бүх зүйлээ хийнэ гэдгийг та бүхэндээ амлаж байна. Гэхдээ энэ бүхэн амар биш. Засгийн газар ид шидтэн биш гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 1 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

19 цаг 41 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

19 цаг 54 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 21 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 18 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

22 цаг 53 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин