Б.ОД
Улсын хэмжээнд баасан гарагт коронавируст халдварын 86 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 44 нь Улаанбаатар хотод, 36 нь Өмнөговь аймагт, дөрөв нь Дорноговь аймагт, хоёр нь Архангай аймагт тус тус бүртгэгдсэн байна.
Одоогоор энэ өвчний улмаас эмнэлэгт 167 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 676 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 10 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эмчлүүлж буй иргэдийн 12 нь нэн хүнд, 39 нь хүнд, 105 нь хүндэвтэр, 11 нь хөнгөн оноштой байна.
Эх сурвалж:www.polit.mn