С.САРУУЛ
"Монголдоо сайхан амьдаръя" жагсаалтай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Эрүүгийн цагдаагийн албанаас мэдээлэл хийж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үүрийн 04500 цаг орчимд залуусыг хүч хэрэглэн тараажээ. Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, төрийн тусгай объект руу халдахыг завдсан гэх шалтгаанаар 20 орчим залуусыг түр саатуулан баривчилсан бөгөөд үүнээс 18 хүн нь согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Прокурорын зөвшөөрөлтэй түр саатуулан шалгаж буй 20 залуугийн дунд насанд хүрээгүй хүн байхгүй гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Эх сурвалж: www.polit.mn