Б.ОД
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем ““E Mongoliа” фэйсбүүк хуудас гуравдугаар сарын 27-нд халдлагад өртөн, нэр нь өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас “E Mongoliа” фэйсбүүк хуудсын нэрийг өөрчлөхөөр ажиллаж байгаа талаар мэдэгдэл гаргаж байв.
Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнээс тодрууллаа. Тэрбээр “E Mongoliа системийн цахим хуудсыг алдсан асуудал гарсан. Гэхдээ зөвхөн цахим хуудас гэдгийг ойлгох хэрэгтэй. "E Mongoliа" систем, иргэдтэй харилцдаг чат тусдаа байдаг. Бид цахим хуудасдаа олон нийтэд хүргэх мэдээллээ тавьдаг. Манай маркетингийн ажилтан, иргэдтэй харилцах ажилтан гэсэн олон хүн админаар ажилладаг. Энэ хүмүүст бүгдэд нь хариуцлага тооцсон. Бид үүнийг маш том дохио, сануулга гэж хүлээж авч байгаа. Хакер буюу зөвшөөрөлгүй нэвтрэлт болсноос хойш таван минутын дотор фэйсбүүктэй хамтран зогсоосон. Verified хуудасны нэрийг сард нэг удаа л солихыг зөвшөөрдөг. Гэтэл тухайн хакердсан этгээдүүд пэйжийг нэрийг өөрчилсөн учраас солих гэж 1-2 хоногийн хугацаа алдсан асуудал гарсан” гэв.
Эх сурвалж:www.polit.mn