Б.ОД
Улсын хэмжээнд пүрэв гарагт коронавируст халдварын 72 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинэ батлагдсан тохиолдлын 44 нь нийслэлд, 28 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 690 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 162 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал хөнгөн 27, хүндэвтэр 81, хүнд 40, нэн хүнд 14 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn