Зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгах ажлыг эхлүүллээ

2022-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Нийслэлийн Засаг дарга Газрын зөрчил арилгах арга хэмжээ авах Ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргалаа. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор тус Ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсэг нийтийн эзэмшлийн газарт болон ашиглаж, эзэмшиж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүй хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.

Ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ ажиллана. Тус Ажлын хэсэгт Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, хяналтын газар, Хот тохижилтын газар гэсэн холбогдох 17 байгууллагын удирдлага, албан тушаалтнууд багтжээ. Ажлын хэсэг үйл ажиллагааны явц, үр дүнг 14 хоног тутам Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдаанд танилцуулна.

Мөн захирамжаар харьяа дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газраа дур мэдэн нэмэгдүүлж, зохих зөвшөөрөлгүйгээр хашаа, хайс барьсан зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий дэд Ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг дүүргүүдийн Засаг  дарга нарт үүрэг болголоо.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн, түүх, соёлын дурсгалт газар, инженерийн дэд бүтцийн барилга, зах зэрэг хашаа, хайс барихыг зөвшөөрсөн 16 төрлийн байгууллага байдаг. Энэ жагсаалтад багтаагүй барилгын гадна хашаа барих ёсгүй. Өөрөөр хэлбэл, оффис, орон сууц, хотхонууд бүгд хашаагаа буулгах шаардлагатай гэсэн үг. Зөвхөн Бага тойрууд л гэхэд зөвшөөрөлгүй 1779 хашаа, хайс байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн газрын зөрчил аргилгах арга хэмжээг өнөөдрөөс хэрэгжүүлэх юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 7. ПҮРЭВ ГАРАГ. № 70 (6802)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 20 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 33 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 0 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 58 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 32 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин