Европын холбоо Оросоос нүүрс импортлохоо зогсоохоор төлөвлөж байна

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Украины Буча хотод энгийн иргэдийг буудан амийг нь хороосон гэсэн мэдээлэл цацагдсантай холбоотойгоор Европын холбоо Оросоос нүүрс импортлохоо зогсоохоор төлөвлөж байгаагаа удирдлагууд нь мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины Украины эсрэг явуулж байгаа цэргийн үйл ажиллагааны хүчийг бууруулах тав дахь багц хориг арга хэмжээнийхээ хүрээнд жилийн дөрвөн тэрбум еврогийн өртөг бүхий нүүрсний импортоо үе шаттайгаар зогсоохыг Европын комисс санал болгосон байна. Гэхдээ Европын холбооны гишүүн 27 орон энэ хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөх ёстой юм.

Олон улсын эрчим хүчний агентлагын мэдээлснээр Австрали, Индонезийн дараа нүүрсний экспортоороо Орос гуравдугаарт жагсаж байна. Тус улсын нүүрсний хамгийн том хэрэглэгч нь Европын орнууд юм. Тодруулбал, тус тив 2020 онд Хятадаас 31 сая тонныг экспортолсон бол Оросоос 57 сая тонн чулуужсан  нүүрсийг экспортолсон байна. Энэ нь Европын жилийн нүүрсний хэрэглээний талаас илүү хувийг бүрдүүлж байгаа юм.

Эрчим хүчний гол эх үүсвэрээ нүүрснээс хангадаг Герман, Польш тэргүүтэй орнуудад Оросоос авах нүүрсэндээ хориг тавих нь тэдний толгойны өвчин болно хэмээн ажиглагчид үзэж байна.  Энэ талаар Европын холбооны эрчим хүч, нүүрстөрөгчийн асуудал хариуцсан ахлах шинжээч  Мэттью Жонс “Нүүрсний хориг нь улам дордож байгаа Европын нийлүүлэлтийг хүндрүүлж, нүүрсний өөр эх үүсвэр хайхад хүргэнэ” гэж “CNN Business” сувагт ярьжээ.

Үүнээс гадна Европын Холбооны гишүүн Итали, Испани, Дани улсууд Оросын дипломатчдад 48 цагийн дотор нутаг дэвсгэрээсээ гарч явах шаардлагыг мягмар гарагт хүргүүлжээ. Оросын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш Европын Холбооны улсууд Оросын 260 дипломат ажилтныг хөөгөөд байна.

 Эх сурвалж:CNN           

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 26 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 51 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 25 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин