С.Гэрэлмаа: Эрсдэл, стрессийг давах чадвартай хувь хүнийг бэлдэх хэрэгтэй

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрүүл мэндийг дэмжих, өвчлөлөөс  урьдчилан сэргийлэх албаны дарга С.Гэрэлмаагийн онцлох эшлэлээс хүргэж байна.

-COVID-19 өнөөдөр дэлхий дахинд болон Монгол Улсыг аливаа зүйлийн бэлэн байдлыг хангах, бэлэн байдал дотроо хүн амын эрүүл мэндийн боловсролыг нь дээшлүүлээд эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндээ хамгаалахад дэмжлэгт орчин чухал гэдгийг сануулж байна.

-Байгууллагууд хэрхэн хамтарч цар тахлыг нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлыг даван туулах вэ гэдэг талаар сургалтууд хийх шаардлагатай. Мөн хүний нөөцөө бэлдэх хэрэгтэй юм байна. Хүний нөөцөө бэлдэж чадвал өнөөдөр сандарч, айж тэвдэхгүйгээр бусад ажлыг хийх боломж байна. Өнөөдөр шинэ судлагдаагүй вирус гарснаас Монгол Улс төдийгүй дэлхий нийтээр сандарлаа. Өнөөдөр шинжлэх ухаан хөгжиж байна.

-Өнөөдөр коронавирус биш хувь хүний, нийт хүн амынхаа эрүүл мэнд ямар байна вэ. Хэрэв архаг суурь өвчтэй бол эм уух, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллолт бий болгох хэрэгтэй. Үүнийг хувь хүнээс гадна Засгийн газраар, тогтолцоогоороо дэмжих ёстой болж байна. Бид өнөөдөр өвчинтэй биш хувь хүний зан үйлтэй тулж ажиллах шаардлагатай боллоо.

-Монголд хүүхдийн дунд таргалалт өндөр байна. Тэгэхээр 10-20 жилийн дараа насанд хүрсэн халдварын бус өвчний суурьтай хүмүүс бий болно. Тиймээс аливаа эрсдэл, стрессийг даван туулах чадвартай хувь хүнийг бэлдэх шаардлага тулгараад байна.

-Манай эрүүл мэндийн боловсрол, эрүүл мэндийн хичээл IV-XII ангид ордог. Гэтэл хамгийн их төлөвшил, бага мөнгө, бага хугацаа зараад том хүн болох суурийг нь тавьдаг орчин бол сургуулийн өмнөх нас буюу цэцэрлэг байгаа. Энэ боловсролыг цэцэрлэгт нь өгвөл халдварт бус өвчин буюу даралт ихсэх, эрүүл зөв хооллолт, таргалалтад зарах тэр их мөнгө багасна. Халдварт бус өвчинд зарцуулсан нэг ам.доллар долоо болох үр дүнгээ өгдөг.

-Цаг бусын нас баралт буюу сэргийлж болох өвчлөл даралт ихсэх, осол гэмтэл, зүрхний шигдээс, чихрийн шижин, хорт хавдар, амьсгалын замын архаг өвчнүүд тухайн хүний зан үйлээс хамаардаг. Та хэдий чинээ тарган байна энэ өвчний эрсдэлүүд хүлээж байна. Таны хэвлийн тойрог хэдий бага байна төвийн таргалалт бага байна. Та зүрх судасны өвчнөөр ойрын 10 жил өвдөхгүй. Яагаад гэвэл таны биеийн жингийн индекс хэвийн байна. Биеийн жин хэвийн байхад дээрх өвчнөөр өвчлөх нь бага, урьдчилан сэргийлнэ.

-Монгол Улс Азид архины хэрэглээгээр дөрөвдүгээрт, хүүхдийн таргалалтаараа тэргүүлж байна.

-Эрүүл мэндийн яам ирэх сарын 1-нээс бүх иргэнээ буюу 0-18, 18+ хүмүүсээ эрт илрүүлэгт хамруулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Жилд нэг удаа хамрагдчихвал хорт хавдрын эрт илрүүлэг, чихрийн шижин, зүрх судасны эрсдэлийг тодорхойлох боломжтой.

-Монгол Улс зарим талаар хоцрогдож байгаа юм шиг боловч сургалтын явцад бусад оронтой харьцуулахад монгол хүний ажлаа зохион байгуулах чадвар, бэлэн байдлыг хангах чадвар давуу байсан нь харагдсан. Засгийн газраас өгч байгаа чиглэлийг анхан шатанд хэрэгжүүлэхэд  баталгаатай, баталгаагүй олон зүйлийг зохицуулахад багуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг сургалтаар олж авсан.

-Монгол хүмүүс ганцаарчилсан биш багаар ажиллах нь үр дүнтэй юм. Зөвхөн Монголд ч биш дэлхий нийтээрээ багийн ажиллагаанд шилжсэн. Би биш бид гэсэн зарчимд шилжих шаардлагатай юм байна. Мэдээллийн эх сурвалж үнэн зөв мэдээлэл өгч байна гэдэгт хувь хүн яаж дүгнэлт хийх вэ. Үүнийг иргэдэд яаж энгийн аргаар хүргэх вэ гэдэг чадварт суралцлаа.

Эх сурвалж www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 52 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 26 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин