Шинэ киоск машинаас 18 төрлийн лавлагаа, үйлчилгээ авах боломжтой

2022-04-06
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ОД

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газар /УБЕГ/-т ажиллалаа. 

Нийслэлд албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол 1.8 сая хэдийнэ хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан мэдээллээ. Нэг дүүргийн бүртгэлийн байгуулллагаар үйлчлүүлж байгаа хүний тоо нэг аймгийнхаас 4-5 дахин их байдаг юм. Иймээс  бүртгэлийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Гэхдээ иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг  байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна. Мөн гадаад паспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авхуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, паспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. Бүртгэлийн байгууллага нийт 2.15 сая үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэдээс гарах зардлыг 30 тэрбумаар хэмнэсэн байна.

Энэ үеэр Хотын дарга “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон  хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ” гэв.

Харин УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Улсын бүртгэлийн байгууллага бол Монгол Улсын хамгийн том хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг, түгээж тараадаг байгууллага.Манайд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын гэсэн 42 төрлийн систем ажиллаж байна. УБЕГ-аас одоогоор 70 гаруй төрлийн лавлагаа өгч буй бол “E Mongolia” системд 50 төрлийн үйлчилгээг оруулсан нь улсын бүртгэгчийн ачааллыг хөнгөлж, тэднийг орлох хэмжээнд хүрсэн сайн үйлчилгээ болж чадсан. Хурууны хээ, QR код уншуулаад шаардлагатай мэдээллийг авч болохын дээр цаашид бүх иргэнийг тоон гарын үсэгтэй болгоно” гэсэн юм.

УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж буй бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг  төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn                     

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 36 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 17 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 29 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 57 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 54 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 28 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин