Б.ДОЛЖИН
Улсын хэмжээнд лхагва гарагт коронавируст халдварын 87 тохиолдол шинээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 51 нь Улаанбаатар хотод, 36 нь орон нутагт нь бүртгэгдсэн байна.
Одоогоор халдварын улмаас эмнэлэгт 181 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 691 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь хүүхэд бол хоёр нь жирэмсэн эмэгтэй байгаа юм. Эдгээрээс 52 хүний бие хүнд, 116 хүний бие хүндэвтэр байна.
Орон нутгийн хувьд Өмнөговьд 34, Дорноговьд хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn