С.САРУУЛ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогдсон Биологийн олимпиад амжилттай болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн Э.Батшугарын нэрэмжит энэхүү олимпиадад Сонгинохайрхан дүүргийн улсын 25 сургууль, хувийн хоёр сургуулийн 9-12 дугаар ангийн 400 орчин сурагч оролцжээ. Сурагчид биологийн талаарх мэдлэг чадвараа сорьсон өрсөлдөөнтэй олимпиад болсныг зохион байгуулагчид онцоллоо. Олимпиадын тэргүүн байр эзэлсэн сурагчид дараагийн шатанд нийслэлийн олимпиадад оролцох эрх авч байгаа юм. Энэ удаагийн биологийн олимпиадыг Сонгинохайрхан дүүргийн боловсролын хэлтэс, Улсын тэргүүний “Ирээдүй” цогцолбор сургуулийн хамт зохион байгуулжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 6. ЛХАГВА ГАРАГ. № 69 (6801)