Өрийн дарамттай амьдарч байгаа иргэдийг энэ сарын 18-нд жагсахыг уриаллаа

2022-04-05
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Монголын худалдаачдын холбоо ТББ-аас энэ сарын 14-нд хийх “219” жагсаалынхаа талаар өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тус байгууллагаас гуравдугаар сарын 8-нд “Бидэнд баярлах шалтгаан байхгүй-3” жагсаалыг хийж,  дөрвөн шаардлагыг эрх баригчдад хүргүүлсэн. Гэвч ямар нэгэн хариу ирээгүй, бодлогоор дэмжээгүй тул дахин эсэргүүцлийн жагсаал хийхээр болжээ.

Энэ талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын тэргүүн, Монголын худалдаачдын холбоог үүсгэн байгуулагч Х.Бат-Ялалт “Дөрөвдүгээр сарын 18-нд хийх эсэргүүцлийн жагсаалаа “219” гэж нэрлэсэн нь учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийн хоёрдугаар бүлгийн 19 дүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засгийн баталгааг бүрдүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт бий. Гэтэл өнөөдөр өрөө дийлэхгүйд хүрээд амиа хорлож байна. Эргэн төлөх боломжгүй өндөр хүүтэй зээл өгчихөөд  нэгнээ дарамталж, олон гэмт хэрэг гарч байна. Тиймээс иргэдийн эдийн засгийн баталгааг бүрдүүлж чадахгүй байгаа эрх баригчид хариуцлага хүлээх ёстой. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төр иргэнийхээ эдийн засгийн баталгааг бүрдүүлж чадсангүй. Гэтэл өөрсдөө төрөөс төрсөн тэрбумтан, хөрөнгөжсөн хурандаа гэсэн нэршилтэй болтлоо худал хуурмагийг дэвэргэжээ. Монголын 300 гаруй мянган худалдаачин төр засгийн бодлогоос хаягдчихсан. Улс төрчид бол эх орноо зардаг худалдаачид. Тэд бараа, бүтээгдэхүүн зарж амьдралаа залгуулдаг иргэдээ дарамталдаг. Эрх баригчид бүгд тэрбумтан, оффшор данстай болсон, Хөгжлийн банкнаас зээл аваад “идчихсэн”. Худалдаачин өндөр хүүтэй зээл аваад залилангийн хэргээр шоронд орж байхад эрх баригчид барьцаагүй их хэмжээний зээл аваад торгуулаад өнгөрч байна. Энэ бол шударга биш. Тиймээс худалдаачин төдийгүй эдийн засгийн баталгаагүй амьдарч байгаа бүх хүнийг дөрөвдүгээр сарын 18-нд жагсаалд ирж, дуу хоолойгоо хүргэхийг уриалж байна. Жагссан шиг жагсъя. Бид үндсэн хуулийн дагуу тэгш эрхээ шаардаж байна” гэв.

Харин Монголын худалдаачдын холбооын гишүүн, худалдаа эрхлэгч,  Ч.Алтанзагас “Анх 2017 онд өдрийн зээлийн тухай сөхөж ярьж байсан. Үүнээс хойш байдал улам дордсон. Учир нь долоон сая төгрөгийн зээл авсан хүн хоёр жилийн дараа 105 сая болгож төлсөн байна. Энэ мөнгийг төлөхийн төлөө яс арьс болтлоо турсан байсан. Ингэж их мөнгө хүүлж байна. Улсаас хангалттай зээлийг өгч, худалдаачдаа дэмжихгүй байна.  Тиймээс тэмцэл өрнүүлэхээр шийдлээ” гэж ярилаа.

Тус холбооноос дараах дөрвөн шаардлагыг эрх баригчдад хүргүүлж байна.

  1. Бичил худалдаа эрхэлж буй иргэдийн 70-80 хувь нь өндөр хүүтэй өдрийн зээл гэх жилийн 120-360 хувийн хүүтэй санхүүгийн луйврын хохирогч болон дарлуулан амьдарч байна.  Тиймээс санхүүгийн алдагдалд оруулж байгаа өндөр хүүтэй өдрийн зээлийг хуулиар хориглож худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд хүү багатай санхүүгийн эх үүсвэр бий болгож “Худалдаачдыг дэмжих сэн” байгуулахыг шаардаж байна.
  2. Банкнаас зээл авах боломжгүй болсон, өмнө нь авсан зээлээ төлөх чадваргүй болж дампуурсан, хэт өндөр хүүтэй зээл авч улмаар хууль хяналтын байгууллага, мөнгө хүүлэгчдийн дарамтад орсон худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн эрх, эрх чөлөөг хамгаалах арга хэмжээ зохион байгуулахыг шаардаж байна.
  3. Худалдаа үйлчилгээний салбраны иргэдээ төр бодлогоор дэмжиж Монголбанкны зээлийн мэдээллийн сан буюу хар зээлийн түүхэнд хөшиг татахыг шаардаж байна.
  4. Хууль эрх зүйн орчин бүрдээгүйгээс худалдаа, наймаа эрхлэн явуулахад хүндрэлтэй байгаа тул “Худалдааны тухай хууль”-ийг хэлэлцэн батлахдаа хэлэлцүүлгийн шатанд худалдаачдын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж тэдний санал хүсэлтийг тусгахыг шаардаж байна гэв.

Үүнээс гадна Хөгжлийн банкыг шалгах Ажлын хэсэгт Монголын худалдаачдын холбоо ТББ-ын төлөөллийг оруулж, нийтэд нээлттэй шалгахыг шаардлаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Зочин
ЛОМБАРДУУД ЁСТОЙ ИРГЭДИЙН ҮНЭТ ЭДЛЭЛИЙГ ХУУ ХАМЖ БАЙНАА.ЗҮГЭЭР АЛДАНГА ТООЦООЛ НЭГ Ч УТСААР Ч ЭЗЭНД НЬ ХЭЛЭХГҮЙ ХУУ ХАМЖ БАЙНА.ЛОМБАРДУУД ИРГЭДИЙН ҮНЭТ ЭДЛЭЛД ҮНЭН ШУНАЖ ИРГЭДИЙГ ХОХИРООЖ БАЙНА .ЛОМБАРДУУДЫГ АЛДАНГА ТООЦОХЫГ БОЛИУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 57 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 50 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 17 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 14 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 48 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин