Дэлхийн жишиг “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн  2016-2021 оны тайлан танилцуулах уулзалт

2022-04-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Өвчтөн, нийгмийн төлөөллийн зөвлөл элэг бүтэн монгол НҮТББ-н гишүүдийн хүсэлтээр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга уулзалтыг яамны хурлын өрөөнд 2022 оны 4-дүгээр сарын 1-ний өдөр хийлээ.

Уулзалтад ӨНТЗЭБМ НҮТББ-с удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирал, гишүүн тус байгууллагын гишүүдийн хүсэлт, урилгаар Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх-оролцож амжаагүй, Улсын их хурлын даргын эрүүл мэндийн зөвлөх, Ерөнхий сайдын эрүүл мэндийн зөвлөх, Эрүүл мэндийн яамнаас Төрийн нарийн бичгийн дарга, Эмнэлэгийн тусламж үйлчилгээний газрын хоёр ажилтан, Санхүү эдийн засаг Төлөвлөлт, Дотоод хяналт, Даатгалын ажилтны  төлөөлөл оролцлоо.

Энэ ажлын хүрээнд 2016-2020 онуудад Монгол улсад элэгний хорт хавдрын үндсэн шалтгаан болсон хепатитийн С,В вирүсийн   халдвартай 400 000 гаруй өвчтөн, эрдэмтэдийн төлөөлөл санаачлан, ард иргэд болон нийгмийн төлөөлөл хамтарч “Элэг бүтэн монгол” хөтөлбөрөө  төр, засагтаа өргөн барихад  хөтөлбөрийг бүрэн эхээр нь  тухайлбал Эрт илрүүлэг, Урьдчилан сэргийлэх, Эмчилгээний болон Эрдэм шинжилгээ,судалгаа, Дотоод, гадаад Хяналт шинжилгээ,үнэлгээг цогцоор хийж хэрэгжүүлэх тогтоол гаргаж, холбогдох төсвийг баталсан.

Энэ ажилд хүндтэй хувь нэмэр оруулсан хүмүүс бол Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Х.Баттулга  Их хурлын дарга Г.Занданшатар, М.Энхболд, Ерөнхий сайд Г.Оюун-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Т.Мөнхсайхан, Д.Сарангэрэл, А.Цогцэцэг, /сайд асан талийгаач Г.Шийлэгдамба-н гэр бүлд / МУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ҮАБЗ-н Ажлын албаны дарга О.Очиржав, Сангийн сайд           Р.Болор, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  Н.Номтойбаяр нар бөгөөд та бүхэндээ эрүүл энх, аз жаргал хамгийн сайн сайхныг хүсч Элгэн халуун нутагтаа Элэг бүтэн амьдарч байгаа хепатитийн С вирүсийн эсрэг эм ууж эмчлүүлж эдгэрсэн Жараад  мянган иргэд, хепатитийн В  вирүсийн эсрэг эм-г ууж эмчлэгдэж байгаа Зуугаад мянган иргэд, өвчтөн, нийгмийн төлөөлөл талархлаа дэвшүүлж байна.

Дэлхийн жишиг “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн 2016-2021 оны  тайланг товч танилцуулахад Монгол улсын эрүүл мэндийн даатгалтай 1.2 сая хүн ам Эрт илрүүлэг, Урьдчилан сэргийлэх үзлэгт шинжилгээнд хамрагдаж,хепатитийн вирүсийн халдвартай 120 гаруй  мянган хүн С вирүсийн , Далаад мянган хүн В вирүсийн идэвхижлээ тоолуулж, 100 гаруй мянган хүн В вирүсийн эсрэг эмчилгээний эм ууж эмчлэгдэж байгаа бол, Дал гаруй мянган хүн С вирүсийн эсрэг эм ууж үүнээс Жараад  мянган хүн эдгэрч, олон мянган хүнийг хорт хавдрын аюулаас амийг нь аварч, амьдралын чанарыг нэмэгдүүлж, айл гэрт элэг бүтэн амьдралыг бэлэглэсэн, бэлэглэж , элэгний хатуурал, хавдрын эмчилгээний зардлыг бууруулж  иргэн, айл өрхийн төдийгүй улс орны эдийн засагт тэрбум тэрбум төгрөгийн үр дүн, өгөөж  бий болгосон.

“Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд орон даяар хэрэгжүүлэхэд тус хамт олон  ард иргэд, төр,төрийн бус байгууллагуудад нийгмийн эрүүл мэндийн боловсрол олгоход “Хепатитийн вирүсийг эрт илрүүлж, эмчлэхийн ач холбогдол үр дүн” сургалтыг  уулзалт, ярилцлага, танхимийн сургалтаар зохион байгуулж  үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Уулзалтаар цаашид дараах асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллах саналыг гаргасан. Үүнд:

  1. Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Сангийн яам, ӨНТЗЭБМ НҮТББ-г оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж лабораторуудтай байгуулсан гэрээг дүгнэх
    1. Дүгнэлтийг үндэслэн мэргэжлийн байгууллагаар холбогдох арга хэмжээ авах
  2. Эрүүл мэндийн яам “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийн 2016-2021 оны  тайланг  олон нийтэд танилцуулах, Монгол улсын эрүүл мэндийн даатгалгүй 1.1 сая гаруй  ард иргэд /АБТДОрлоготой/-ийг Хепатитийн В,С вирүсийн Эрт илрүүлэг, Урьдчилан сэргийлэх шинжилгээ, Эмчилгээнд  2022-2024 онд хамрагдахыг судлан шийдвэрлэх зэрэг болно. 

Түүнчлэн “Элэг бүтэн монгол” үндэсний хөтөлбөрийг 2016-2021 онд хэрэгжихэд үнэт хувь нэмэр оруулсан Эрүүл мэндийн салбарын 50 гаруй мянган эмч, сувилагч, асрагч, ажилтан, ажилчид, эрдэмтэд болон тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон  монголын нийт ард иргэд, төр, төрийн бус байгууллага хамт олонд Элгэн халуун нутагтаа Элэг бүтэн амьдрахын ерөөлийг дэвшүүлж байна.

ӨНТЗЭБМ НҮТББ-н удирдах зөвлөлийн гишүүд, гишүүд, нийгмийн төлөөлөл.

2022-04-02

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

16 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

20 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

20 цаг 28 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

21 цаг 55 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

22 цаг 53 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

23 цаг 27 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин