Б.ОД
Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 захирамжийн дагуу Нийслэлийн газар зохион байгуулалтын алба гуравдугаар сарын 15-ны өдрөөс газрын зөрчил арилгах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж эхэлсэн.
Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт газар зөвшөөрөлгүй ашиглаж байсан гараашуудыг өнгөрсөн жилээс буулгаж эхэлсэн. Тухайлбал, 2021 онд 1000 гаруй гарааш буулган, тохижилтын ажил хийх боломжийг бүрдүүлсэн бол энэ жил 188 байршилд 4,860 гарааш буулгахаар төлөвлөжээ.
Харин гуравдугаар сарын 15-наас хойш 26 байршилд 10 мянга гаруй м.кв талбай бүхий 639 гараашийг чөлөөлөөд байна. Энэ нь буулгахаар төлөвлөсөн гараашуудын 13 хувь бөгөөд энэ ажил наймдугаар сарын 15 хүртэл үргэлжилнэ.
Эх сурвалж:www.polit.mn