Б.ОД
Улсын хэмжээнд ням гарагт коронавируст халдварын 65 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Шинээр батлагдсан тохиолдлын 37 нь нийслэлд 28 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 825 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 227 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
Хөнгөн-24
Хүндэвтэр-131
Хүнд-58
Нэн хүнд-14 хүн байна.
Эх сурвалж:www.polit.mn