Г.Чойжамц: Монгол адууг хэрцгийгээр зэрэмдэглэсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцьё

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

Сүүлийн жилүүдэд зарим уяач гадаадаас импортоор цэвэр цусны азарга оруулж ирэн Монгол азаргыг амьдаар нь эд эрхтэнийг тасдан, тамалж байгаа талаар Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болоод “Монгол адуу нийгэмлэг”-ээс өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд гадаадаас импортоор үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азарга оруулж ирэхийг хориглох, Монгол адууны эд, эрхтэнг нь амьдад нь тасдах харгис үйлдлийг  улсын хэмжээнд хатуу хориглох шийдвэр гаргах талаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарт шаардлага хүргүүлж байгаа юм.

 Энэ талаар “Монгол адуу нийгэмлэг”-ийн удирдах зөвлөлийн гишүүн Г.Чойжамц “Ярихаас аманд үг эвлэж өгөхгүй таагүй зүйлийн тухай бид ярих гэж байна. Төрийн сүлдэндээ залаад хийморь, сүлдийг нь өөрсдийн хийморьтой холбож ярьдаг Монгол эрчүүд өнөөдөр тэр адуугаа амьдаар нь унтуулж байгаад үржлийн эрхтэнг нь тайрч байна. Импортын цэвэр цусны азарга нь  Монгол азарга шиг сүргээ хурааж, бэлчээрээр идээшилж чаддаггүй. Мөн гүүнийхээ ороог тодорхойлох байгалийн төрөлх зан байхгүй. Тиймээс импортын азаргандаа гишгүүлж хээлтүүлэг хийсэн гүүнийхээ хээлийг хамгаалах, үр төлийг нь зарах зорилгоор Монгол азарганы үржлийн эрхтэн болох сэлдийг нь тасдан туршуул нэртэй азаргыг бий болгон Монгол адууг амьдаар зэрэмдэглэж амьтны жам ёсны эрхийг зөрчиж байна. Мөнгөний төлөө гадаадаас оруулж ирсэн цэвэр цусны азарга бүрийн тоогоор Монгол азарганы үржлийн эрхтэнг тасдан зэрэмдэглэсээр байна. Цахим хуудаснаа “Туршуул азарга зарна” гэж хайхаар олон пост гарч ирнэ. Эдгээр постонд “Туршуул азаргыг нэг өдрийн 600-800 мянган. төгрөгөөр хийнэ” гэсэн сэтгэгдэл олон бий. Энэ бол бидний өнөөдрийн ярьж байгаа бүхний баталгаа юм. Хүмүүс эрлийз адууг гадаадаас оруулж ирээд Монгол гүүтэй нийлүүлээд хээл авдаг гэж бодож байсан. Гэтэл бодит байдал тийм биш. Тиймээс Монгол адууг зэрэмдэглэж байгаа эдгээр хүмүүстэй хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Гадаадаас импортоор үржүүлгийн зориулалтаар цэвэр цусны азаргыг Монголд оруулж ирэхийг хориглохыг, Монгол адууг зэрэмдэглэхийг таслан зогсоож, хатуу хариуцлага тооцохыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс шаардаж байна” гэв.

 Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

17 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

21 цаг 19 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

21 цаг 32 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

22 цаг 59 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

23 цаг 56 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин