Н.Тэмүүлэн:Хэнээс, юуны талаар мэдүүлэг авах нь мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг

2022-04-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

АТГ-аас Хөгжлийн банктай холбоотой хэргийн явцын талаар тодрууллаа. УИХ-ын зохион байгуулсан ерөнхий хяналтын сонсголын үеэр Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдээс яагаад одоог хүртэл мэдүүлэг аваагүй вэ гэх асуултыг сэтгүүлчид тавьсан.

Энэ асуултад АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.ТэмүүлэнМөрдөн шалгах ажиллагаа эхэлмэгц оролцогч нэг бүрээс заавал мэдүүлэг авах ёстой байдаггүй. Учир нь мөрдөн шалгах ажиллагаа зөвхөн мэдүүлэг, байцаалтад суурилдаггүй. Харин хэрэгт ач холбогдолтой нотлох баримт буюу жишээ нь авлига, албан тушаалын хэрэг дээр ярихад санхүүгийн баримт, албан бичиг, гарын үсэг бүхий бусад баримтууд, файл зэргийг устгаж үгүй болохоос нь өмнө мөрдөгч илрүүлж, цуглуулж, бэхжүүлж авах, шинжээч, мэргэжилтний дүгнэлт гаргуулах зэрэг нь хэргийн болсон байдлыг бүрэн бодитой тогтооход чухал ач холбогдолтой байдаг. Үүний дараагаар хэнийг, хэдийд, хаана, юуг тодруулж байцаалт, мэдүүлэг авах зэрэг нь өөрөө мөрдөгчийн болон түүнд хяналт тавьж буй прокурорын мөрдөн шалгах ажиллагааны тактикийн асуудал, энэ мөрдөн байцаалтын тактик нь мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Мөн хэнийг ямар хэрэг дээр гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн алинаар нь мэдүүлэг авсан нь ч мөрдөн байцаалтын нууцлалд хамаардаг. Энэ мэдээлэл ил байх нь тухайн хэрэгт оролцогчдын аюулгүй байдалд заналхийлэх учраас өгөх мэдүүлэгт нь гаднын хууль бус нөлөөлөл орж болзошгүй байдал бий болох эрсдэлтэй байдаг. Бүх хүнийг дуудаж мэдүүлэг авах нь гол асуудал биш энэ нь цаг хугацааны асуудал байдаг. Харин хэзээ вэ гэдэг нь мөрдөн байцаалтын тактикийн нэг хэсэг байдаг” гэв.                                                 

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

17 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

21 цаг 23 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

21 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

23 цаг 3 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин