С.УЯНГА
Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар нэр бүхий 13 хүнийг шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид мэдүүлэхээр шийдвэрлэв. Шүүх байгуулах тухай 2013 оны хуульд нийцүүлэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс давж заалдах болон анхан шатны шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид 2013 онд өргөн мэдүүлэх үед нэр бүхий 12 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлсөн боловч буцааж томилоогүй үлдээсэн, зарим шүүгч нарыг өөр шүүхэд шилжүүлсэн асуудал маргаан дагуулсаар байв.
2013 онд шүүхийн зохион байгуулалтын өөрчлөлттэй холбоотойгоор шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж, томилохдоо хууль зөрчсөн тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхамд хандан гаргасан шүүгч Т.Энхмаагийн хүсэлтийг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлэхээр боллоо.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 1. БААСАН ГАРАГ. № 66 (6798)