Б.ДОЛЖИНЖАВ
Төрийн албаны ерөнхий шалгалтын энэ оны хуваарь гарсан байна. Төрийн албаны зөвлөлийн нийслэл дэх салбар зөвлөл ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу дөрөвдүгээр сарын 1-ний 08:15 цагт эхлүүлнэ.
Тодруулбал, ирэх сарын 1-4-нд нийслэлийн засаг захиргааны тавдугаар байр Улаанбаатар театрт таван ээлжээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангажээ. Энэ удаа нийслэлд төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 3574 иргэн бүртгүүлсэн байна.
Шалгалтад орох иргэд exam.csc.gov.mn цахим системийн "Бүртгэлд хамрагдсан иргэд" цэс рүү орж, хаана, хэзээ, хэдэн цагт шалгалт өгөх товоо мэдэх боломжтой. Хэрвээ нэвтрэх эрх, нууц үгээ мартсан тохиолдолд бүртгэлтэй гар утасны дугаартаа нэг удаагийн код хүлээн авч, нууц үгээ солихыг Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn