З.Төмөртөмөө: Цэцэрлэгийн барилгыг буулгаж, Наркологийн шинэ эмнэлэг барина

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ОД

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Наркологийн эмнэлэгт ажиллаж, эмч, ажилтнуудтай уулзан, тус эмнэлэгт болон эмч, мэргэжилтнүүдэд тулгамдсан асуудлын талаар ярилцжээ. 

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь НЭМГ-ын харьяанд ажилладаг, 23 дахь жилдээ архинд донтох эмгэгийн  эмчилгээ, үйлчилгээ болон тамхинаас гаргах, мансууруулах болон сэтгэцэд идэвхт бодисын донтолтын эмчилгээ үзүүлж буй юм. Нийслэлийн хэмжээнд ганцхан байдаг энэ эмнэлэг 50 ортой, үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа ч 1963 онд цэцэрлэгийн зориулалтаар барьсан барилга нь хуучирч муудсанаас хүндрэл учирч буйг тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Чулуунболор хэлж байлаа. Сард ойролцоогоор 164-192 хүн, жилд 1500-2500 хүнийг хэвтүүлэн эмчилдэг тус эмнэлгийн хувьд шинэ байр хамгаас чухал юм. Эмчлүүлэгчдийн 92-96 хувь нь архинд донтсон хүмүүс байдаг.

Тус эмнэлэг одоогоор зөвхөн насанд хүрэгчдэд үйлчилдэг нь учир дутагдалтай байдаг. Хүчин чадал сайтай шинэ эмнэлэгтэй болчихвол хүүхдийн, эмэгтэйчүүдийн тасаг нээж ажиллуулах, нийслэлийн иргэдийг бүх төрлийн донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, сэргээн засах үйлчилгээг үзүүлэх шаардлагатай байгаа юм байна.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө Нийслэлийн Наркологийн эмнэлгийн шинэ барилгын ажлын хурдан хугацаанд эхлүүлнэ гэдгээ хэлэв. . Тэрбээр  “Алсдаа дүүрэг бүрд наркологийн чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлэх, эмч, ажилтнуудыг мэргэшүүлэх, хүн амыг элдэв төрлийн донтолтоос сэргийлэх мэргэжилтнүүдийг нэмж бэлтгэх, гадаадын хөрөнгө оруулалт татах зэрэгт анхаарал хандуулан ажиллана. Монгол Улсын Ерөнхийлөгч эрчүүдийн асуудлаар чуулган зохион байгуулж, уриалга гаргасан нь та бүхний үйлсэд ихээхэн тустай хэрэг болсон. Өөрөөр хэлбэл, нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэхэд дөхөм болохуйц “том малгай” тавигдсан гэсэн үг. Одоо хувийн хэвшил болоод ард иргэдийн дэмжлэгийг авахад анхаарч, тулгамдсан асуудлаа эрэмбэлэн, ажилдаа шамдан орох хэрэгтэй байна. Эмнэлгийн шинэ барилгын ажлыг тун удахгүй эхлүүлнэ” гэсэн юм.

Нийслэлийн Наркологийн эмнэлэг нь Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрладаг бөгөөд одоо байрлаж буй цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинэ эмнэлгээ барихаар төлөвлөжээ.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин