Нийслэлд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлнэ

2022-03-31
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

М.СУРА

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн мягмар гараг /2022.03.29/-т болж  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар удирдан зохион байгуулж,  энэ онд нийслэлд  хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.

 

Нийслэлд хөрөнгө оруулалтын 605 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

 

2022 онд нийслэлд улс, нийслэлийн төсөв, нийслэлийн замын сангийн хөрөнгө болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих 605 төсөл, арга хэмжээ батлагдсан. Үүнээс 576 төсөл, арга хэмжээний эрхийг шилжүүлж, 21-ийнх нь эрх шилжүүлэх ажил бэлтгэл шатандаа яваа юм. Эрх шилжүүлэх үйл явц 96.5 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өмнөх долоо хоногоос 5.7 хувиар өссөн дүн гарчээ. Захирамж гарч, эрх шилжсэн 576 төсөл, арга хэмжээний 119 нь он дамжин хэрэгжиж байна. Нийт хөрөнгө оруулалтын ажлаас 303 төсөл нь нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих юм. Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр хэрэгжих 139, орон нутгийн сангийн хөрөнгөөр хийх  78, улсын төсвөөр хэрэгжих  85 төсөл, арга хэмжээ байна. 2022 онд шинээр тендер зарлан хийж, хэрэгжүүлэх ажлаас 115 ажлын тендер зарлагдаагүй,  баримт бичиг боловсруулах шатандаа байгаа гэв. Улсын төсвийн хөрөнгөөр хийх ажлын 69.8 хувийнх нь тендерийг зарлаад байгаа бол нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх ажлын 74.1 хувь, замын сангийн хөрөнгөөр хийх ажлынх 90.6 хувь, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийх ажлын  61.9 хувийнх нь сонгон шалгаруулалтыг зарлаад байна. Сонгон шалгаруулалт зарлагдсан төслүүдийн 12 ажлын гэрээг байгуулж, бусад нь үнэлгээ хийх болон тендерийн материал хүлээн авах зэрэг шатандаа байгаа юм.

 

Валютын хязгаарлагдмал байдал, бараа материалын хангамжаас үүдсэн асуудал тулгамдаж байна

 

Нийслэлийн удирдах ажилтнууд цаг үеийн онцлогт тохирсон ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж байгаа, тулгамдсан бэрхшээл юу байгаа  талаар зөвлөлдсөн. Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Гуравдугаар сарын 17-ноос хойш нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хувьд зургаан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, 200 гаруй ажил тендерийн шатандаа байгаагийн дээр сонгон шалгаруулалтад орох аж ахуйн нэгж цөөн байна гэдэг чамлалттай хэрэг. Хэрэв эдгээр ажлыг энэ ондоо багтаан хийхгүй, он дамжихад хүрвэл илүү их алдагдалд орно гэдгийг онцгойлон анхааръя. Өмнөх жилүүдээс он дамжин орж ирсэн ажлуудын хувьд нийслэлд ч, аж ахуйн нэгжид ч хүндрэл учруулдаг. Тиймээс эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үр дүнг нарийвчлан тооцъё” гэсэн юм.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Энэ жилийн хувьд 103 ажлыг шинээр эхлүүлж байгаа бол он дамжсан 30 ажил байна. Түүнчлэн замын сангийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх 50 төсөл бий. Эдгээрээс зураг төслөөс шалтгаалан хүлээгдэж буй зургаан ажил байна. Үнэ ханшийн өсөлт манай салбарын бүтээн байгуулалтад нөлөөлөхөөр байгаа. Тиймээс үнийн өсөлтийг 25 хувиар нэмж бодсон хэдий ч аж ахуйн нэгжүүд зарим ажилд оролцохгүй, санал өгөхгүй байна. Манай салбарын гол бүтээгдэхүүн битум байдаг. Гэтэл битум тасалдахад хүрсэн. Битум нийлүүлэгч компаниудад үнийн тогтворжуулалт хийх санал боловсруулж салбарын яам руу илгээгээд байна” гэв.

Нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг “Том төслүүд болоод авто замын төслүүдийн хувьд тулгамдаж буй асуудал бол газрын нөхөн төлбөр. 2020 онд нөхөн олговрын индекс 0.71 байсан бол Барилга, хот байгуулалтын яамнаас 0.81 болгох саналыг Сангийн яаманд хүргүүлсэн. Үүнээс шалтгаалан газар чөлөөлөлтөд олгодог нөхөн олговрын зөрүү  20 тэрбум гаруй төгрөгт хүрч байна. 43 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч 68 тэрбум төгрөг болон нэмэгдэхээр байгаа. Сангийн яам индексийг батлах юм бол нөхөн олговорт дахин төсөв хөрөнгө шаардлагатай болно” гэлээ.

 Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Бараа материалын үнийн өсөлт хил гаальтай холбоотойгоор үүссэн бол дахин нэг асуудал тулгамдаж байна. Энэ нь валютын нөөцийн хязгаарлалттай холбоотой хүндрэл юм. Аж ахуйн нэгжүүд бараа материал, түүхий эдээ татах гэхээр ам.доллар, юань, рубль олдохгүй байна гэсэн гомдол мэдүүлж байна. Тиймээс бид хөрөнгө оруулалтад оролцож буй аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг гаргаж, гаднаас бараа материал оруулж ирэх, худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхгүй бол зураг төсөл, зөвлөх үйлчилгээ замын ажлаас бусад ажил, тэр дундаа барилгын ажил зогсох эрсдэл үүссэн. Дотооддоо хийж буй арматур, бетон зуурмаг, каракас, суурь угсралт хийхээс бус, барилгын гадна фасад, дотоод засал гэсэн ажил хийхэд бэрхшээлтэй болно. Орон сууцны нөөц хомс байна” гэсэн юм.

 

Олимпийн гүүр, Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгахыг үүрэг болголоо

 

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг, даалгаврыг холбогдох алба, агентлагийн дарга нарт өглөө.

-Олимпийн гүүрийн явган замын ажил болон Налайхын замын явган хүний гарцын ажлыг зургадугаар сарын 30 гэхэд бүрэн дуусгах

-2022 онд улс, нийслэлийн төсөв, орон нутгийн хөгжлийн сан, замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын худалдан авах ажиллагаа, тендерийн ажлуудыг  эрс эрчимжүүлэх

-Мэргэжлийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог сайжруулж, тулгамдсан асуудлыг тухай бүр шуурхай шийдвэрлэж, хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл, хяналтыг бүх шатанд сайжруулах

-Худалдан авах ажиллагааны цахим системд цаг тухайд нь ажлаа тайлагнаж, хугацаанд нь тайлагнаагүй удирдах албан тушаалтан, албан хаагчид хариуцлага тооцохыг үүрэг болголоо.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. ПҮРЭВ ГАРАГ. № 65 (6797)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 23 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 36 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин