Орос цэргүүдээ татаж авна гэдэгт Украин итгэсэнгүй

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Орос, Украинд үүссэн хурцадмал байдалтай холбоотойгоор хоёр орны төлөөлөгчид удаа дараа уулзсан ч шийдэлд хүрч чадаагүй юм. Тэгвэл тус хоёр улс мягмар гарагт Туркийн Истанбулд хийсэн хэлэлцээгээ дуусгаж, Украины нийслэл Киев болон хойд нутгийн Чернигов хотын ойролцоох цэргийн үйл ажиллагааны хүчээ сулруулах буюу цэргүүдээ татан авахаа Орос мэдэгдлээ.

Үүнээс өмнө ОХУ-ын цэргийн командлагч нар цэргийн хүчээ Украины хойд хэсгээс татан, зүүн бүсэд төвлөрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдэж байсан юм. Одоогийн байдлаар ОХУ-ын цэргүүд Украины зүүн хэсэгт байрлах Мариуполь хотыг бүслэн аваад байна.

Энэ талаар ОХУ-ын Батлан ​​хамгаалахын дэд сайд Александр Фомин "Хэд хэдэн удаагийн хэлэлцээ бүтэлгүйтсэний дараа нүүр тулан уулзсан учир хэлэлцээ мөргөлдөөнийг  зогсоох зорилготойгоор үргэлжлэв. Эцэст нь Киев, Чернигов хотод цэргийн тусгай ажиллагаагаа  зогсоохоор шийдсэн" гэж ярьжээ.

Харин Украины тал олон улсын аюулгүй байдлын батлан даалт хэрэгжиж эхэлбэл төвийг сахисан статусыг зөвшөөрөхөд бэлэн гэж мэдэгджээ.  Учир тус улс Орос цэргээ татна гэдэгт итгэхгүй байгаа юм.

Тодруулбал, Украины жанжин штабын мэдэгдэлд “Оросын арми цэргүүдээ татна гэж мэдэгдсэн ч бие даасан ангиудын ээлжийг сэлгэж байх магадлалтай. Киевийг бүслэхгүй гэсэн ташаа ойлголт бий болгож, Украины цэргийн удирдлагыг төөрөгдүүлэх зорилготой" гэж бичсэн байна.

 Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Энэ  нь сайн мэдээ гэдгийг бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Оросын халдлага бүрмөсөн зогсоно гэсэн үг биш. Украины газар нутгийн халдашгүй байдал, тусгаар тогтнолын асуудалд ямар ч буулт хийхгүй. Мөн  мөргөлдөөн зогсохоос өмнө ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээнүүдийг сулруулах талаар хэлэлцэхгүй байх ёстой” гэж мэдэгджээ. Үүний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден бодит өөрчлөлт гарах хүртэл ОХУ-ын мэдэгдлийн талаар хэлэлцэхгүй гэв.

Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар Украины хурцадмал байдал намжсаны дараа уулзах боломжтой гэж Цагаан ордноос мэдээлэв.

Энэ талаар Цагаан ордны Харилцаа холбооны газрын захирал Кейт Бедингфилд “Ерөнхийлөгч Жо Байден Оросын талтай уулзах хүсэлтэй байгаа ч Украинд үүссэн хурцадмал байдал дууссан байх ёстой.  Одоогийн байдлаар уулзалтын тов тодорхой болоогүй ч Оросын түрэмгийллийг дуусгах хориг арга хэмжээнүүдийг авсаар байна гэв.

Эх сурвалж:BBC, Aljazeera, CNN

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 37 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 49 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин