Б.Одсүрэн:Зам тээвэртэй холбоотой хөрөнгө оруулалтыг орхигдуулснаас өнөөдрийн нөхцөлд хүрсэн

2022-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын байнгын хороодын хуралдаан үргэлжилж байна. Өнөөдөр /2022.03.30/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилт

-Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Хөтөлбөрийн хэлэлцээр

-Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 50 дугаар зүйлийн а) хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал

-Олон улсын иргэний нисэхийн тухай Конвенцын 56 дугаар зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Протоколд нэгдэн орох тухай санал

Цөмийн энергийн комиссын үйл ажиллагааны тайлан, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх мэдээлэл сонсох

Байнгын хорооны хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.доллар болчихоод байхад Азийн хөгжлийн банкнаас зээл авч жижиг зардлыг санхүүжүүлэхийн оронд ажлын байр, аж ахуйн нэгжийг дэмжихэд зарцуулах нь зүйтэйг дурьдаад зээл авах шаардлагын талаар асуулаа.

Түүний асуултад Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр бий. Үүнд тойрог зам болон LRT хөнгөн галт тэрэгний төсөл багтсан. Энэ төслүүдтэй уялдаж түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний бодлогыг Ерөнхий сайдаар ахлуулсан Үндэсний бодлогын хороо баталсан. Төлөвлөгөөний дагуу ажлууд явж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэл хотод зам тээвэртэй холбоотой хөрөнгө оруулалтыг орхигдуулснаас тулгамдсан асуудал үүссэн. Том төслийн бэлтгэл ажлыг хангах ажил явж байна. Яагаад зээлээр санхүүжүүлэх ёстой вэ гэвэл нийслэлийн төсөл, хөтөлбөрүүд жижиг ажлыг санхүүжүүлж байгаа. Харин энэ зээлийн хүрээнд том төслийн бэлтгэл ажил, ТЭЗҮ судалгаа хийх, гаднын экспертүүд зайлшгүй орж ирэх шаардлагатай” гэв.

Эх сурвалж:www.polit.mn              

 

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 14 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 27 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

23 цаг 54 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин