Б.ДОЛЖИН
Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор 2022 оны байдлаарх их эмчийн статистик мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс танилцууллаа. Нийт ажилчдын дийлэнх нь буюу 76.5 хувь нь эмэгтэй байна.
Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад 2022 оны байдлаар 12970 их эмч ажиллаж байна. Үүнээс их эмч 78.7 хувь, уламжлалт анагаах ухааны их эмч 8.8 хувь, нүүр ам судлалын их эмч 12.5 хувийг тус тус эзэлж байна.
Их эмч нарыг ажиллаж буй байгууллагаар харвал:
-Хувийн ортой, үүдэн эмнэлэгт-4636 (41 хувь)
Өрх, сумын эмнэлэгт-2312 (21 хувь)
-Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт-2700 (24 хувь)
Төрөлжсөн эмнэлэг тусгал төвүүд-1533 их эмч (14 хувь) нь ажиллаж байна.
Төрөлжсөн мэргэжлийн их эмч нараас хамгийн их буюу 1313 нь дотрынх, хамгийн бага буюу 24 нь настны эмчээр ажилладаг юм.
Эх сурвалж:www.polit.mn