Б.ОД
Жил бүрийн гуравдугаар сарын 30-ны өдрийг "Дэлхийн эмч нарын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэндчилгээг дэвшүүлэв.
Тэрбээр мэндчилгээндээ "2020-2022 оны коронавируст халдварын нөхцөл байдал, 2021-2022 онд тохиолдсон цар тахлын дөрвөн давлагаанууд манай мэргэшсэн эмч, резидент эмч нарын ур чадвар, өргөсөн тангарагтаа хэр үнэнч болохыг шалгасан томоохон сорилт болсон. Монголын нийт эмч, эрүүл мэндийн бусад ажилтны хамт энэ давлагаануудыг үлгэр жишээчээр амжилттай даван туулж, ард олноосоо талархал хүлээж, хүндлэгдэж байгаа нь үнэхээр бахархууштай.Эрүүл мэндийн яамны зүгээс 2022 оныг “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах жил” болгон зарлаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад хүрэх”, “Хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Эрүүл мэндийн тэгш байдлыг хангах” гэсэн эрүүл мэндийн салбарын хөгжлийн бодлогын үндсэн зарчмыг бодитойгоор хэрэгжүүлж, иргэддээ эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүйгээр үр ашигтай, шуурхай хүргэх, эх орондоо оношлогдож, эмчлүүлэх боломжийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байна" гэв.
Эх сурвалж:www.polit.mn