Б.ОД
Манай улсын хамгийн тулгамдсан асуудлын нэг нь чихрийн шижин өвчин болоод байна. 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өсжээ.
ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар гарч байгаа талаар анхааруулж байгаа. Иймд хэт чихэрлэг ундааг хязгаарлах хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцон, УИХ-ын гишүүд өргөн бариад байна.
Үүнтэй холбоотойгоор хүүхдийг чихэр их идэхээс хэрхэн сэргийлэх талаарх зөвлөгөөг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргажээ.
Үүнд:
-Хүүхдэд нэмэлт сахар өгөхгүй байх
-Нэг нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр хийхгүй байх
-Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүнийг хязгаарлах
-Хүүхдийн бэлэгт чихэр өгдөг уламжлалыг зогсоох
-Хүүхдэдээ чихэр идэх нь ямар хор нөлөөтэйг тайлбарлах хэрэгтэй гэсэн байна.
Эх сурвалж:www.polit.mn