Баянгол дүүргийн 18-р хорооны Цагдаагийн хэлтэст S-Cover model: SM-G390F төхөөрөмж авахад туслалцаа үзүүллээ
Хөрш нийгмийнхээ сайн сайхан аюулгүй байдлын төлөө гараа сунган ажиллаж байгаа БУРХАНЫ СҮМ ДЭЛХИЙН САЙН МЭДЭЭНИЙ АВРАЛЫН ЗАР НИЙГЭМЛЭГ нь 3-р сарын 24-ний пүрэв гарагт Баянгол дүүргийн 18-р хорооны Цагдаагийн хэлтэст S-Cover model: SM-G390F төхөөрөмж авахад туслалцаа үзүүлжээ.
Бурханы сүмийн албан тушаалтан хэлэхдээ “Цагдаагийн хэлтэст тоног төхөөрөмж авахад тусламж үзүүлснээр гэмт хэрэг, зөрчлийг бууруулж иргэдийг аваар, ослоос хамгаалан, аюулгүй байдлыг сайжруулна гэдэгт найдаж байна. Цаашдаа ч олон арван сайн дурын ажлаараа бид Бурханы хайрыг үйлсээр хэрэгжүүлж, хороо дүүргийнхээ иргэдтэй нийгмийн сайн сайхныг хуваалцах болно” гэлээ.
18-р хорооны дарга Ганзориг “Манай хороонд байдаг ТББ -н хамт олон цагдаагийн албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн явдалд баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье” хэмээн баярлаж байгаагаа илэрхийлэв.
Баянгол дүүргийн цагдаа М.Бадрал "Бидэнд хэрэгцээтэй байгаа S-Cover model: SM-G390F төхөөрөмж авахад туслалцаа үзүүлсэн та бүхэнд баярлалаа" хэмээн талархсанаа илэрхийллээ.
Бурханы сүмийн итгэгч Болормаа "Бурханы сүмийн хамт олон жил бүр тасралтгүй сайн үйлсийн аян өрнүүлж ирсэн. Ковидын энэ үед эдийн засгийн хямралтай байгаа ч бид сайн үйлсийн аянаа тасалдуулалгүй нэгдмэл сэтгэлээр хамтдаа хичээж байгаа. Иргэдийн амар тайван амьдралын төлөө энхийн манаанд зогсож байдаг цагдаа нартаа хэрэгцээтэй байгаа тоног төхөөрөмжийн туслалцааг өнөөдөр үзүүллээ. Цаашдаа ч бид тусламж хэрэгтэй газарт сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байх болно" гэж бахархан ярилаа.
Бурханы сүм нь дэлхийн 175 оронд нийт 7500 гаруй сүмтэй бөгөөд одоогоор бүртгэгдсэн итгэгчдийн тоо 3 сая 300 мянга давжээ. Бурханы сүм нь хөрш нийгэмдээ тусламжийн гараа сунгаад зогсохгүй гамшгийн үед тусламж үзүүлэх, цус хандивлах, байгаль орчин цэвэрлэх, боловсролыг дэмжих гэх мэт сайн дурын олон үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Монголд ч идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсаар байгаа ажээ.
2-р сард “Алгасал баярын хайр, амийн хайр” цус хандивлах арга хэмжээг зохион байгуулж 80 орчим хүн цусаа өгсөн байна.
Үүнээс гадна Улаанбаатар хотын Баянгол дүүргийн ИТХ-тай хамтран Агропарк цэцэрлэгт хүрээлэнд 500 ширхэг хайлаас мод тарьж, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ.
Баянзүрх дүүргийн 4-р хорооноос зохион байгуулсан ахмадуудын цайллагад зууш бэлэглэж, ахмад настнууддаа баярлуулсан бөгөөд тус дүүргийн тус хороонд, Оверлок оёдлын машин болон дижитал оёдлын машиныг хандивлан өгч, “Ковид-19”-н улмаас эдийн засгийн хүндрэлд орсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд сургалт явуулах, техникийн зааварчилгаа өгөх, ажлын байр бий болгох олон талын ашиг тустай сайн дурын арга хэмжээг өрнүүлжээ.
Түүнчлэн шинэ төрлийн коронавирусийн халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх, даван туулах үйлдсэд ч мөн хувь нэмрээ оруулсаар байгаа аж.
“Ковид-19”-н эсрэг тэмцэх тэргүүн эгнээнд байгаа албан хаагчдыг урамшуулж Дархан-Уул, Орхон аймгийн Эрүүл мэндийн төв, Орхон аймгийн ЭХЭМҮТ, Дархан-Уул аймгийн Гал түймэртэй тэмцэх газар зэрэг байгууллагуудад нийт 27 мянган амны хаалт ба чацарганы ундаа хандивласан байна.
Баянгол дүүргийн ИТХ-аар дамжуулан “Ковид-19”-н улмаас амьжиргаагаа залгуулахад хүндхэн байгаа эмзэг бүлгийн 30 өрхөд хүнсний иж бүрдэл хандивлаж, 1,2 сая төгрөгийн хандив тусламжийг “Ковид-19”-өөр өвчилсөн өрхүүдэд өгсөн нь иргэдийн талархлыг ихэд хүртсэн ажил болжээ.
Тасралтгүй өрнүүлсөн хүмүүнлэгийн үйл ажиллагаагаараа Бурханы сүм нь АНУ-ын Байден, Трамп, Обамагийн засгийн газраас Ерөнхийлөгчийн сайн дурын ажлын тэргүүн дээд шагнал, БНСУ-ын гурван үеийн засгийн газраас Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал зэрэг олон орны засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагуудаас нийт 3300 гаруй шагнал хүртжээ.