Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээл олгожээ

2022-03-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлэгт Сангийн яам, Монголбанк, Үндэсний аудитын газар, Хөгжлийн банкны төлөөллүүд оролцохоос гадна тус банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцох юм.Мөн зарим гишүүний саналаар дээрх байгууллагуудын зөвхөн удирдах албан тушаалтнуудыг оролцуулахаас гадна Авлигатай тэмцэх газрын дарга, Улсын ерөнхий прокурорыг дуудан оролцуулахаар болжээ.

Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийсэн УИХ-ын Ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр “Хөгжлийн банкинд 110-аад ажилтан дөрвөн дэд захирал, нэг гүйцэтгэх захиралтай баг ажиллаж байна. Хийж байгаа ажилдаа тохирсон баг ажиллах ёстой. Тус банкинд хийсэн удаа дараагийн шалгалтын мөрөөр арга хэмжээ аваагүй нь өнөөдрийн байдал үүсэхэд нөлөөлсөн гэж үзэж байна. Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа 7.4 их наяд төгрөгийн зээлийг олгоод байна” гэв.

Өнгөрсөн хугацаанд:

-Ким Жан Жин гэдэг Солонгос захирлын үед буюу 2013 оны тавдугаар сараас өмнө “Хөтөл” компани болон ТОСК-ийн зээлүүдийг олгосон

-Б.Шинэбаатар ТУЗ-ийн дарга Ж.Мөнбат гүйцэтгэх захирлын үед Эрэл, QSC, ТОСК, Бэрэн, МАК, Монполимет компанид зээл олгосон

-Б.Даажамба, М.Баярмагнай нарын удирдлагын үед Б.Батбаяр, НВЦ, Монгол драй милк компанид

-Г.Амартүвшин захирлын үед зургаан зээл

-Н.Мөнхсүхийн үед хоёр зээл олгосон байна.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 48 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 29 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 42 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин