Д.Гантөмөр:Хөгжлийн банкны зээлийн жинхэнэ эздийг тодруулж, шалгах ёстой

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар өнөөдөр /2022.03.28/ мэдээлэл хийлээ.

Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл найдваргүй ангилалд шилжсэн. Энэ асуудлын дагуу Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл өнгөрөгч хоёрдугаар сард хэвлэлийн хурал хийж, Засгийн газар, УИХ-ын байнгын хороо гэх мэт холбогдох газруудад яаралтай арга хэмжээ авч хэлэлцэх хүсэлт илгээжээ.  Өнгөрсөн сар гаруй хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлснээс өөр дорвитой ажил хийсэнгүй гэдгийг тус зөвлөлийн гишүүд дүгнэв. Мөн  Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөл Хөгжлийн банктай холбоотой дөрвөн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүллээ.

Энэ талаар Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Д.ГантөмөрӨнгөрсөн 2016 онд Хөгжлийн банкийг шалгаж алдаа дутагдлыг  нь илрүүлсэн. Гэвч  шалгалтын материалыг улсын нууцад хамааруулж, олон нийтээс нууцалсан. Энэ нь тухайн банкны гэмт хэрэг, эрх зүйн зохицуулалт хавтгайрахад нөлөөлсөн гэж үзэж байна. Тиймээс Хөгжлийн банкны үеийн дарга, гишүүд, улс төрд нөлөөлөхүйц этгээдүүд, зээлийн жинхэнэ эзэд, үнэнийг нууцалсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж  шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаа юм” гэв.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

18 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

22 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

22 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин