Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд ням гарагт 25 хүнээс COVID-19 халдвар илэрсэн бол даваа гарагт 69 тохиолдол бүртгэгджээ. Үүнээс нь 38 нь Улаанбаатарт, 31 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Одоогоор эмнэлэгт 378 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 1166 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 46 нь хүүхэд бол 16 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.
Эмчлүүлж буй иргэдийн ес нь нэн хүнд, 52 нь хүнд, 246 нь хүндэвтэр, 71 нь хөнгөн оноштой байна.Орон нутгийн хувьд хоёр аймагт халдвар бүртгэгджээ. Тодруулбал, Өмнөговь аймагт 30, Сэлэнгэ аймагт нэг тохиолдол тус тус шинээр илэрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эх сурвалж:www.polit.mn