М.Энхболд:Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарах нь осол биш

2022-03-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед хоосон вагон түрж явахад суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарсан талаар холбогдох албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ талаар Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн "Аж ахуйн ажил хийж байсан вагон замаас гарсан учир яаралтай арга хэмжээ авч, шуурхай бүлэг гарсан. Газар дээр нь сэргээн засварлах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдрийн 14:00 цагт хэвийн болно. Хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй. 7-14 хоногт судлаад ямар хэмжээний хохирол бий болсон бэ гэдгийг албан ёсоор мэдээлнэ. Хүнд гэж хэлэхээр хохирол үүсээгүй. Комисс ажиллаж байгаа учраас шалтгаан тодорхойгүй байна" гэв.

Харин Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын дарга М.Энхболд "Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний буюу аж ахуйн ажил хийж байсан галт тэрэгнээс нэг вагоны хоёр дугуй замаас гарсан байна. 2017, 2018 онд гарч байсан ослын зургийг байршуулсан нь ташаа мэдээлэл гэдгийг хэлье. Одоогийн байдлаар Улаанбаатар төмөр зам болон Монголын төмөр замын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллаж байгаа. Төмөр замын хэллэгээр нэг вагон замаас гарахыг осол гэж нэрлэдэггүй бөгөөд гологдол гэдэг" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

19 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

23 цаг 27 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

23 цаг 40 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин