Найман удаагийн үйлдэлтэй бүлэг малын хулгайчдыг баривчилжээ

2022-03-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД
Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газраас Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх,  өмнөх онуудад үйлдэгдээд, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргүүдийг илрүүлж, шийдвэрлэх ажлын хүрээнд хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна. Арга хэмжээний хүрээнд иргэн Г, Ц, Б, Р, Б, О нар бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглан, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Мөнххаан сумдын нутаг дэвсгэрээс удаа дараа мал хулгайлж байсныг илрүүлэн баривчилжээ.

Тодруулбал, гэмт хэрэгтнүүд 2021 оны наймдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд найман удаагийн үйлдлээр иргэдийн 45 бод, 92 бог мал хулгайлж, бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Одоогоор хэргүүдийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас иргэдэд зөвхөн өнгөрсөн оны байдлаар хоёр тэрбум 468 сая 239 мянга 868 төгрөгийн хохирол учирснаас 760 сая 529 мянга 554 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ.

Хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлого багатай хүмүүс болохыг Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн. Тус газраас энэ төрлийн гэмт хэргийн талаар гаргасан судалгаагаар, улсын хэмжээнд 2020 оны байдлаар мал хулгайлах 263 хэрэгт 420 хүн эрүүгийн хариуцлага хүлээжээ. Үүнээс 205 хүн буюу 49 хувь нь хорих ялаар шийтгүүлсэн байна.

Хорих ялыг хугацаагаар нь авч үзвэл, 198 хүнд зургаан сараас таван жил хүртэл, зургаан хүнд 6-8 жил хүртэл, нэг хүнд есөн жилээс дээш хорих ял шүүхээс оногдуулсан байна. Мал хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийг хүйсээр нь авч үзвэл, 577 буюу 98 хувь нь эрэгтэй, 10 буюу 1.7 хувь нь эмэгтэй байна.

 Эх сурвалж:www.polit.mn

 

Зочин
ХУЛГӨЙЧУЖДЫН ХУРУУ ГАРЫГ ЦАВЧААД ХАЯЧИХААА
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

19 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

23 цаг 26 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

23 цаг 39 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин