Д.Сумъяабазар:Хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой

2022-03-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ОД

“Монголын эдийн засгийн чуулган 2022” үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар зургаан салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. “Хот, хөдөөгийн сэргэлт” урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хот, хөдөөгийн сэргэлт ба Нийслэл Улаанбаатар хот” сэдвээр илтгэл тавилаа. Түүний илтгэлийг хүргэе.

-УИХ-аас баталсан Шинэ сэргэлтийн бодлого нь Монгол Улсын эдийн засгийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, коронавирусийн халдварын дараах эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөлийг бууруулах, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн. Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзлэх Улаанбаатар хотод нийт хүн амын 55 хувь, их, дээд сургуулийн 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч, дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг Улаанбаатар хот дангаараа үйлдвэрлэж байна. Жил бүр нэг дундаж аймгийн хүн амтай тэнцэх хэмжээний буюу 35 мянган иргэн хотод шилжин ирж, 80 мянган автомашин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн, сүүлийн таван жилийн хугацаанд хотын хүн ам 5.6 хувиар өсжээ. Хөдөө, орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй, эрчимжих хандлагатай байгаа нь хөдөө, хотын ялгаа улам бүр нэмэгдэж, орон нутагт зах зээл хумигдан ажлын байр, иргэдийн орлого буурч, амьдралын чанар сайжрахгүй байна. Тиймээс хот, хөдөөгийн хөгжлийг тэнцвэржүүлэх ёстой.

-Нийслэлийн хувьд 1990 оноос хойш Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталж ирсэн боловч тэр бүр хэрэгжүүлж ирээгүй, бодлогын алдааны үр дагавар нь өнөөдрийн төвлөрөл, түгжрэл, агаар, орчны бохирдлын суурь шалтгаан юм. Учир нь Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй зэрэгцүүлэн Нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталж, газрыг эмх замбараагүй, хяналтгүй олгож, мөнгө олох хэрэгсэл болгосонд байгаа юм. Өнөөдөр энэ хоёр ерөнхий төлөвлөгөөг харьцуулан үзэхэд, нийцэл дөнгөж 12 хувь байгаа нь хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг огт ойшоохгүйгээр газар олгож ирснийг баталж байна. Үндсэндээ өнөөдөр газрын гэрчилгээтэй иргэд, аж ахуйн нэгжүүд өөрийн үзэмж, хүсэлтээр нийслэлийн хот төлөвлөлтийг хийж байна гэхэд хилсдэхгүй. Нийслэлийн хот байгуулалтын бодлого бүрэн алдагдсан. Бид энэ бүгдийг шинэчлэхээр ажиллаж байна.  

-Сүүлийн 10 жилийн хугацаанд Улаанбаатар хотын эдийн засаг 294 хувиар, хүн ам 41 хувиар, бүртгэлтэй аж ахуйн нэгж 183 хувиар, нийслэлийн төсвийн орлого 722 хувиар, төсвийн зарлага 754 хувиар өссөн. 2022 он бол манай нийслэлийн хувьд онцгой жил юм. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр хэрэгжиж, Сангийн яам болон нийслэлийн хувьд цоо шинэ төсвийн жил болж байна.

-Бид сүүлийн 30 жил хотын эдийн засгийн бие даасан байдлыг хангаж чадсангүй, зөвхөн улс, нийслэлийн төсөвт суурилсан хөрөнгө оруулалт хийж ирсэн нь доголон эдийн засгийн бүтцийг бий болгожээ. Цаашид энэ алдааг засаж, хотын эдийн засгийг гадаадын хотуудын эдийн засгийн бүтцэд ойртуулан хувийн хэвшилд тулгуурласан төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийг бий болгоход анхаарч ажиллах болно. Улаанбаатар хот Монгол Улсын ДНБ-ий 70 орчим хувийг (28 орчим их наяд) үйлдвэрлэж байгаа бөгөөд 2020 оны байдлаар нийслэлийн төсвийн орлого нь нийслэлийн ДНБ-ний 3.5 хувь, зарлага нь зургаан хувьтай тэнцэж байгаа нь бид цаашдаа төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж их байгааг харуулж байна.

-Хотын эдийн засгийг хөгжүүлэх өөр нэг чухал алхам бол зах зээлийг чөлөөлж, бизнесийн орчинг сайжруулах,  төсөв, төр, хувийн хэвшлийн түншлэл гэсэн хоёр тулгууртай болох, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд дутагдаад байгаа хуримтлалыг бий болгоход анхаарах юм. Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нээгдсэн хотын хөгжлийн сангуудыг байгуулж, ил тод нээлттэй, иргэд аж ахуйн нэгжийн оролцоог хангаж, хотын хөгжилд хувийн хэвшлийн оролцоог дэмжиж ажиллана.

-Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэхэд бүх талын хамтын ажиллагаа, оролцоо чухал. УИХ-д анх удаа Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хороо байгуулагдсан.

-Мөн Засгийн газарт Хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, төвлөрлийг сааруулах, авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо байгуулагдлаа. Ингэснээр Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг өргөн хүрээнд, цогц шийдэх боломж бүрдсэн. Энэ бол бодлогын маш том суурь дэмжлэг. Аль ч Засгийн үед Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг ингэж зоригтойгоор шийдэж байгаагүй.

-Улаанбаатар хотод үнэт цаас, бонд гаргах, концесс олгох, нийслэлийг хөгжүүлэх сан байгуулах  зэрэг санхүүжилтийн цоо шинэ механизмыг бий болгосон. Мөн бид Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийг хийхээр төлөвлөж байна. Хотын хөгжилд хамгийн үнэтэй хувь нэмэр үзүүлэх зүйл бол хөдөөгийн хөгжил. Хөдөө хөгжиж байж, хотын түгжрэл саарч, агаар, орчны бохирдол буурна.

Эх сурвалж:www.polit.mn

Ddavaa
Tentsverjuuleh huseltei hudeegiin tuleelel hezee haana heleltsuulegt oroltsoh ve?
АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

19 цаг 44 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

23 цаг 25 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

23 цаг 37 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин