Долоон орны авто замын салбарынхан дэвшилтэт технологио монголчуудад танилцууллаа

2022-03-25
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

Монголын авто замчдын холбоо, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран 2013 онд "Road Expo Mongolia" олон улсын үзэсгэлэнг анх удаа зохион байгуулж байв. АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас экспертүүд ирж илтгэл тавьсан нь үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болсон юм.

Ийн “Road Expo Mongolia" найм дахь удаагийн олон улсын үзэсгэлэн өнөөдөр эхэлсэн бөгөөд маргааш дуусна. Үзэсгэлэнд авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд, зам, хот төлөвлөлтийн архитектурууд, зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид, их дээд сургуулиуд, политехникийн коллежууд гэсэн олон аж ахуйн нэгж оролцож, гурван орны эрдэмтэн, судлаачид шинэ дэвшилтэт техник технологи, судалгааны ажлаа танилцуулж байна. Энэ үеэр замын техник, технологи, материалын үзэсгэлэн, бага хурал болох юм.

Үзэсгэлэнг нээж ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд  "Цар тахлаас үүдэн сүүлийн хоёр жил энэ арга хэмжээг зохион байгуулж чадаагүй ч авто замчдын ажил зогсоогүй. Техникийн ажилчид мэдлэг туршлагаа хуваалцдаг, дэвшилтэт техник технологитой танилцаж, нэвтрүүлдэг, хамтын ажиллагааг өргөжүүлдэг уламжлалт арга хэмжээ болж байна. Авто замчид бол хийж буй ажил нь хүний нүдэн дээр ил байдаг бүтээн байгуулагчид юм.  ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ, Япон, БНСУ зэрэг долоон орны 70 орчим аж ахуйн нэгж үзэсгэлэн, бага хуралд оролцож байгаа. Монгол Улсын авто замын сүлжээ жил бүр өргөжин тэлж, 21 аймаг, 106 сум, таван боомтыг хатуу хучилттай авто замаар холбоод байна" гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин