Б.ДОЛЖИНЖАВ
Улсын хэмжээнд баасан гарагт коронавируст халдварын 103 тохиолдол батлагджээ. Үүний 61 нь Улаанбаатарт, 42 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар халдварт өвчний улмаас 420 хүн эмнэлэгт, 1280 хүн гэртээ эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 57 нь хүүхэд бол жирэмсэн эх 19 байна.
Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:
-Нэн хүнд 15
-Хүнд 41
-Хүндэвтэр 274
-Хөнгөн оноштой 90 хүн байна.
Баян-Өлгий, Баянхонгор, Дорноговь, Дорнод, Орхон, Өмнөговь зэрэг зургаан аймагт коронавируст халдвар бүртгэгджээ. Бусад аймагт халдварын тохиолдол гараагүй байна.