Б.ОД
Монголын Үндэсний олимпийн хорооны наймдугаар чуулган ирэх даваа гарагт болох гэж байна. Чуулганаар өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан, Хяналтын зөвлөлийн дүгнэлт, олимпын хорооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Тус хорооны ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн байна. Үүнд:
- МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг
- Монгол Улсын Ерөнхийлөгч асан, жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга
- Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нэрээ дэвшүүлжээ.
Наймдугаар чуулганд спорт холбоодын төлөөлөл, аймаг, дүүргийн олимпын зөвлөл гээд МҮОХ-ны 181 гишүүн оролцох юм. МҮОХ-г дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар түр удирдаж байгаа билээ. Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг өнгөрсөн онд бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн юм.
Эх сурвалж:www.polit.mn