П.Сайнзориг:Хүний амь насны доод хэмжээг 63 саяар үнэлж, хуульд тусгасан

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ОД

УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.СайнзоригГэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн ар гэрийнхэнд оршуулгын зардлаас өөр зүйл олдохгүй байгаа. Энэ нь хууль эрх зүйн тодорхойгүй орчинтой ч холбоотой. Гэхдээ ийм асуудал дээр шүүх тодорхой практик жишиг тогтоож байгаа жишээнүүд бий. Хамгийн сүүлд Зам тээвэр, хөгжлийн яаманд хүний амь нас хохирсон хэрэгт зөвхөн сэтгэл санааны хохирлоос гадна тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой асуудалд 500 сая төгрөг гаргуулахаар болсон шүүхийн шийдвэр байна. Энэ мэт асуудлыг тодорхой болгох үүднээс энэ хуулийн төслийг оруулж ирсэн. Бодит хохирлыг шүүх тогтооно. Хүний амь насны доод хэмжээг хөдөлмөрийн хөлсний хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн буюу 63 сая төгрөгөөр үнэлж хуульд тусгасан. Мөн өөр нэгэн аргачлалын хувилбар байгаа нь хүн амын дундаж наслалтаас тухайн гэмт хэргийн улмаас нас барсан иргэний насыг хасна. Жишээ нь, хүн амын дундаж наслалт 70, 20 настай хүн амиа алдлаа гэхэд 50 насны зөрүү гарч байна. Тэр хүн 50 жил идэвхтэй амьдрах боломжтой байсан байна. Тиймээс хөдөлмөрийн хөлсний хэмжээг тавь дахин үржүүлж буюу 111 сая 600 мянган төгрөгийг тухайн ар гэрт нь олгоно гэдэг хувилбар бий. Эдгээр аргачлалын аль ашигтайг нь хохирогчид үзүүлэх юм. Хүний амь насыг үнэлнэ гэдэг учир дутагдалтай зүйл. Гэхдээ дэлхий нийтэд ийм жишиг бий. Тухайлбал, БНСУ-д 80 сая вон, дэлхийн бусад улс оронд дээд хэмжээг нь 250 сая ам.доллароор тогтоосон байдаг.Ерөнхийдөө хэт өндрөөр биш, төлөгдөхүйц хэмжээнд байх ёстой гэдэг жишиг бий” гэж ярилаа.

Эх сурвалж:www.polit.mn

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 33 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин