Улаанбаатарт мөрдөх 38 стандартыг нийслэлийн ИТХ баталлаа

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

Б.ДОЛЖИН

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус V хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хотын есөн төрлийн, 38 нэр төрлийн стандартыг хэлэлцэв.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва  “Иргэдийн амьдрах орчин, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээнд тавигдах шаардлагыг тодорхойлж, тэдгээрийг төлөвлөх, гүйцэтгэх, ашиглахад үндэсний стандарт, техникийн зохицуулалтын үзүүлэлт, шаардлагад нийцсэн эхний ээлжийн есөн бүлгийн 38 хотын стандартыг боловсрууллаа” гэдгийг тодотгосон юм. 

Хотын стандартад нийгмийн дэд бүтэц, ногоон байгууламж, чанарын дэд бүтэц, худалдаа үйлчилгээний газрын гадна орчин, нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, зорчигч тээврийн үйлчилгээ, хог хаягдлын менежмент, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл, хот төлөвлөлт- хот байгуулалт, бие даасан инженерийн дэд бүтэц зэрэг багтжээ.

Тухайлбал, гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэлийн стандартыг баталснаар нийтийн эзэмшлийн 90 мянга гаруй гэрэлтүүлгээс ил гарсан цахилгааны утас, гэрэлтүүлгийн  тоног төхөөрөмжийн эвдрэлээс шалтгаалан иргэдэд осол гэмтэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, байнгын хяналт, үнэлгээ хийж, засвар үйлчилгээг тогтмол явуулж байх юм. Мөн худалдаа, үйлчилгээний газрын гадна орчны стандартыг баталснаар 30500 үйлчилгээний байгууллагын гадна орчин сайжрахыг тэрбээр хэлсэн юм. 

Хотын стандартыг баталснаар ойрын хугацаанд буюу 1-2 жилд төсвийн зардлын хяналтын тогтолцоо сайжрах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх, өмч, хөрөнгийн ашиглалт хамгаалалт дээшлэх аж. Харин урт хугацаандаа  үйлдвэрлэл өсөж, хотын нийт орлого нэмэгдэх, иргэдийн амьжиргаа сайжирна гэж үзэж байна. Улмаар тогтоолын төслийг Төлөөлөгчдийн  олонх нь дэмжсэнээр нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх есөн бүлгийн 38 стандартыг баталлаа. Хотын стандарт ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлнэ.

Эдгээрээс Зорчигч тээврийн бүлэг стандартад Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд тавигдах шаардлага, Нийтийн тээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, Хүүхдийн автобусанд тавигдах шаардлага, Такси үйлчилгээ, такси зогсоолд тавигдах шаардлагууд багтжээ.

Өнөөдөр Улаанбаатар хот 1169 нийтийн тээврийн зогсоолтой бөгөөд нийтийн тээврийн 19 компанийн 1243 тээврийн хэрэгслээр өдөр тутамд 400-500 мянган иргэдэд үйлчилж байна. Эдгээрийн үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өндөр настанд хүртээмжтэй болгох, ангилал зэрэглэл, тоноглол, өнгө загварыг тодорхой болгохоор стандартад тусгажээ.

Автобусны агааржуулагчаас эхлээд зориулалтын бариул, зорчих зай талбай, эрүүл ахуйн болон жолоочид тавигдах шаардлага  гэсэн зорчигчдын ая тухыг хангахад чиглэсэн бүх шаардлага багтсан байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан  “Одоо хэрэгжилтийг хангах нь чухал. Энэ баримт бичгийн тулгын гурван чулуу нь хэрэгжилтийг хангах, хяналт тавих, хариуцлагыг сайжруулах юм. Бид цаашлаад нийслэлийн хэмжээнд мөрдүүлэх 90 гаруй стандартыг батална. Мөн бид давхардуулсан олон тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргаад удаагүй байна. Харин өнөөдөр баталж байгаа стандартаар дахин нэг тусгай зөвшөөрөл бий болгох вий гэж санаа зовох хэрэггүй. Харин аливаа үйл ажиллагааны зөвшөөрлийг хүнд сурталгүйгээр буюу хялбаршуулсан аргаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгч буй хэлбэр гэж ойлгож болно” гэдгийг тайлбарласан юм.

Эх сурвалж:www.polit.mn

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин