Б.ОД
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 66 хувь нь 7, 8, 9 баллын бүсчлэлд байдаг талаарх судалгааг холбогдох албанаас танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хотын Налайх, Багануур, Багахангай дүүргийн хэмжээнд 57 мянган га газарт судалгаа хийхэд нийслэлийн нутаг дэвсгэрийн 98 хувь нь газар хөдлөлтийн 7-8 баллын бүсчлэлд хамаарч байна.
Мөн улсын хэмжээнд газар хөдлөлтөд тэсвэргүй 127 эмнэлэг, сургууль, цэцэрлэг байна. Эдгээр барилгыг буулгаж, шинээр барихад 492 тэрбум төгрөг шаардлагатай гэж БХБЯ-ны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Д.Батзориг мэдээлэв.
Эх сурвалж:www.polit.mn