Хятад: Онгоцны гэмтэл их тул ослын шалтгааныг тодруулахад хүнд байна

2022-03-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Хятадын “China Eastern Airlines” компанийн "Боинг 737-800" нисэх онгоц  гуравдугаар сарын 21-ний орой өмнөд хэсгийн Гуанси Жуан автономит мужийн ууланд унаж осолдсон. Онгоцонд 132 хүн зорчиж явсны ес нь нисэх багийн гишүүд, нисгэгч байсан аж.

Хятадын дарга Ши Жиньпин ослын дараа мэдэгдэл хийж, өргөн хүрээтэй аврах, эрэн хайх ажиллагаа явуулахыг үүрэг болгосон. Мөн тэрбээр ослын шалтгааныг нарийвчлан тодорхойлж, иргэний нисэхийн аюулгүй байдлыг дээд зэргээр сайжруулахыг холбогдох албаныханд даалгасан юм.

Гэвч онгоцны гэмтэл  маш их тул мөрдөн шалгалтын ажиллагаа хүнд байна гэж Нисэхийн аюулгүй байдлын албаны дарга Жу Тао хэвлэлийнхэнд өчигдөр мэдээлжээ. Одоогоор мөрдөн шалгах багийнхан онгоцны засвар үйлчилгээ, агаарын хөдөлгөөний удирдлага, цаг уурын нөхцөл байдал, нисэх онгоцны загвар, үйлдвэрлэл зэрэг бүх асуудлыг сайтар нягтлан шалгаж байгаа аж. “China Eastern Airlines” компанийн зүгээс есөн баг гаргаж, нисэх онгоцны сэгийг цуглуулах, ослыг шалгах, зорчигчдын гэр бүлд туслах, хэвлэлд мэдээлэл өгөх ажлыг хийж байна. Үүнээс гадна Гуанси муж болон хөрш Гуандунаас олон зуун мянган аврагч ослын газарт дайчлагдан ажиллаж байна.

Осолдсон  737-800 онгоцыг 2015 оны зургадугаар сард Боинг компани Хятадад хүлээлгэн өгснөөс хойш зургаан жил нисжээ. Хятадын төрийн мэдээллийн агентлагт мэдээлснээр ослын дараа тус улсад үйлчилгээнд нисч буй бүх Боинг 797-800 онгоцыг түр хугацаагаар нисэхийг хориглосон байна. Тус загвар нь өмнө нь томоохон дуулиан дагуулсан “737 Max” онгоцны өмнөх загвар бөгөөд өнгөрсөн хугацаанд тус загварын 22 нисэх онгоц осолдож, 612 хүн амь үрэгдсэн гэж Нисэхийн аюулгүй байдлын сүлжээнээс мэдээлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 24. ПҮРЭВ ГАРАГ. № 60 (6792)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 56 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин