Б.ОД
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.
Энэ өөрчлөлтөд үндсэн хоёр асуудлыг тусгажээ. Нэгдүгээрт, одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдах бичилтээр бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар болжээ. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэдэд олгож буй иргэний үнэмлэх дээр иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл ил харагдах бичилтээр хийсэн байдаг. Иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээлэл ил бичигдсэнээр иргэдэд багагүй хүндрэл бэрхшээлийг бий болгодог тул энэ мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар заасан байна.
Эх сурвалж:www.polit.mn