Сэтгэл зүй өвчинд шууд нөлөөлдөг

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Р.ОЮУН

 

Дэлхий нийтийн тусламж, үйлчилгээнд янз бүрийн эмийн бус эмчилгээний олон төрлийн арга нэвтэрсэн. Үүний нэг нь хөгжим эмчилгээ юм. Манай улсын хувьд  ХСҮТ үйлчлүүлэгчийн хүлээлгийн танхимдаа Монос эмийн үйлдвэрийн дэмжлэгтэйгээр төгөлдөр хууртай болсон бөгөөд үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл санааг эмчлэх зорилготой ажэ. Мөн эмнэлгийн ажилчид ч гэсэн ажлын стрессээ тайлахад нь чухал. Хөгжим хүнийг тайвшруулдаг. Тайвширахаар хүний биеийн үзүүлэлтүүд хэвийн байдалдаа орж эрүүлжих, анагаах суурь нь болдог байна. Тиймээс долоо хоног бүрийн лхагва гарагийг хөгжим эмчилгээний өдөр болгожээ. Энэ талаар Үйлчлүүлэгчийг дэмжих албаны дарга Л.Энхээ “Гурав, дөрөвдүгээр сарыг дуустал СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуультай хамтран лхагва гараг бүрийн 11:00-12:00 цагт хөгжим эмчилгээг хийж байна. Энэ удаа СУИС-ийн Урлагийн сургуулийн багш, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Ариунболд, морин хуурч Төгөлдөр нар ирсэн байгаа. Цаашид Улсын филармони, Монгол Улсын консерватори, Хаан банк сан, Хавдрын даван туулагчид, сайн дурын идэвхтэнүүд хамтран ажиллана. Өвчнийг зөвхөн эмээр бус хөгжмөөр эмчилж болно гэдгийг ХСҮТ-д болдог өдөрлөг харуулж байна” хэмээн ярьж байсан юм. 

Энэ үеэр үйлчлүүлэгч болон хөгжмийн зохиолч, ХСҮТ-ийн сэтгэл зүйчийн сэтгэгдлийг сонирхсон юм.

СУИС-ийн Уран сайхны удирдагч, хөгжмийн зохиолч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Ариунболд: Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг

-Өвчин хэлж ирдэггүй, хийсч ирдэг. Сүүлийн үед дэлхий нийтийн чиг хандлага урлаг болон эрүүл мэндийн шинжлэх ухаан хамтраад хүмүүсийг амирлангуй болгох зүйл рүү орж байгаа. Хөгжилтэй орнууд өнөөдөр хүний эм, тариагаар биеийг нь эмчлэхээс гадна сэтгэл зүй, оюун санааг нь эрүүл байлгах зорилгоор хөгжим эмчилгээг түлхүү ашигладаг. СУИС ХСҮТ-тэй хамтран ажиллаж байгаад баяртай байна.   

 

Сэлэнгэ аймгийн иргэн М.Алтанцэцэг: Би өвдчихлөө гээд урвайж болохгүй

-Би 2018 оноос хойш ХСҮТ-өөр эмчлүүлж байна. Хөгжмөөр эмчилнэ гэдэг зөв. Хүн өөрөө сэтгэлээ баясгаж явах ёстой гэж боддог. Би гэртээ ч гэсэн хөгжим, дуу сонсох дуртай. Би өвчнөө ялна, дийлнэ гэсэн өөдрөг үзэлтэй байх хэрэгтэй. Түүнээс би өвдчихлөө гээд урвайгаад байж болохгүй. 

 

Үйлчлүүлэгчийг дэмжих албаны сэтгэл зүйч Ц.Анхбаяр: Өнөөдөр нийгмийн бүх салбарт сэтгэл зүйч хэрэгтэй байна

-Манай үйлчүүлэгч болон тэдний ар гэрийнхэнд бага ч гэсэн итгэл найдвар, сэтгэл зүйгээр нь дэмжих зорилгоор өргөтгөлийн нэг давхарт хөгжмөөр эмчлэхүй өдөрлөгийг долоо хоногийн лхагва гарагт зохион байгуулдаг болсон. Дэлхий нийтээр хөгжмийн эмчилгээг хийдэг. Манайд ч гэсэн энэ эмчилгээг цаашид ганцаарчилсан, бүлгээр хийдэг болно.

Сэтгэл зүй хүний биед шууд нөлөөлдөг. Сэтгэл зүй тогтвортой үед хүний бие өвдөлтийг бага мэдэрдэг. Тиймээс сэтгэл зүйгээ анхаарах хэрэгтэй. Хавдар эдгэрдэг өвчин. Эмчилгээний чанар, үйл явц тухайн хүнээс шууд хамааралтай байдаг. Өнөөдөр нийгмийн бүх салбарт сэтгэл зүйч хэрэгтэй байгаа. Тэр дундаа эмнэлэг, цагдаагийн салбарт хүний нөөц дутмаг байгаад харамсалтай байна. ХСҮТ гэхэд ганц сэтгэл зүйчтэй болохоор хүн бүрт хүрч чаддаггүй. Иргэддээ анхааруулж хэлэхэд хүнд нийгмийн, биеийн, сэтгэл зүйн эрүүл мэнд нэн чухал. Энэ гурав салшгүй холбоотой. Сэтгэл зүй түгшүүртэй, сэтгэл гутралд орсон хүний амьдралын чанар тэр чигээрээ доройтдог учраас сайн анхаарах хэрэгтэй. Тиймээс бүгдээрээ өнөөдрөөс сэтгэл зүйдээ анхааръя гэж хэлмээр байна.       

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин