Б.Пүрэвсүрэн: Хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, мэдэх эрхтэй холбоотой зөрчил гарсан

2022-03-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Глоб интернэйншнл” ТББ-аас “Иргэний нийгмийн орон зайд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг” сэдвээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр тус төвийн хуульч  Б.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Иргэний  нийгмийн орон зайн асуудалд тулгамдаж буй асуудлын талаар товч дурдвал?

-Иргэний хуулийн хоёрдугаар зүйл ашгийн этгээд, ашгийн бус этгээд  гэсэн  хоёр төрөлтэй. Ашгийн этгээдэд нь компани, нөхөрлөл, хоршоо, ашгийн бусад этгээд нь  холбоо, сан гэсэн зохиуцуулалт үйлчилж байна. Иргэний хуульд 2002 оны иргэний хуулиас хойш 20 жилийн хугацаанд холбоо, сангийн эрх зүйн байдлын  холбогдох хуулиар зохицуулна гэсэн заалт байдаг. Гэвч энэ нь бодит байдал дээр хэрэгжээгүй. Мөн төрийн зүгээс холбоо, сангийн эрх зүйн байдлын тухай хууль гэсэн  хоёр бие даасан хуулийн төсөл өргөн барьсан.  Өмнө нь ашгийн бус хуулийн этгээдийн  тухай хууль гэсэн төслөөр явж байсан. Хууль санаачлагч байгууллага буюу  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргасан мэдээллээр 2020 оны байдлаар  Монгол Улсад бүртгэлтэй  24276 төрийн бус байгууллага байна. Үүнээс 50 орчим хувь нь  үйл ажиллагаагаа идэвхтэй явуулдаг. Үлдсэн нь идэвхгүй байна гэсэн тоог танилцуулсан. Тиймээс Иргэний нийгмийн зөвлөл гэдэг Засгийн газрын оролцоотой зөвлөлийг байгуулж, дэмжлэг үзүүлдэг, хяналт тавьдаг тогтолцоо руу шилжих байр суурьтай байгаа юм. Гэвч иргэний нийгмийн байгууллагуудыг төлөөлж Засгийн газартай ойлголцохгүй байна. Харилцан адилгүй байр суурьтай байна. Магадгүй  хуулийг шинэчлэх энэ олон  асуудлыг цэгцлэх нэрийн дор Засгийн газрын эрх ашгийн сонирхол хэн нэгний талд байж болохгүй. Олон тал хоорондоо төлөөлж ярилцах ёстой гэсэн  нэгдмэл байр суурьтай байна. Мөн УИХ-ын намрын чуулганаар өргөн барихад зарим гишүүний УИХ-ын гишүүдийн  төрийн бус байгууллагын мэдээлэл задраад ил болдог. Тэгэхээр өөр байр суурьтай байгаа юм уу  гэсэн асуулт гарч ирж байна. Одоогийн  20 гаруй төрийн бус байгууллагыг зөвхөн   холбоо, сан гээд хуваах нь учир дутагдалтай байна.

-Иргэний нийгэмд  хэвлэл мэдээллийн  байгууллагууд үйл ажиллагаа явуулах орчин нөхцөл ямар байна вэ?

 -COVID-19-ийн үед иргэний болон улс төрийн эрхийн зөрчлийн судалгаа хийсэн юм. Энэ судалгаагаар гурван хүний иргэний эрхэд судалгаа хийхэд 222 зөрчил бүртгэгдсэн.  Үүн дээр  мэдээлэлтэй байх эрх 108,  эвлэлдэн нэгдэх  буюу жагсаал цуглаан хийх 52,  үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний 63 зөрчил гарсан. Гарч буй зөрчил бүр дээр хуульчдын багаас дүгнэлт хийсэн. Энэ зөрчлүүдийн 93 хувь нь  төрийн байгууллагын албан тушаалтнаас шалтгаалан гарч байна. Харин зөрчлийн хохирогчийн 90 гаруй хувь нь иргэд юм. Орон нутгийн харьяаллаар авч үзэхэд  90 гаруй хувь нь нийслэлд  үйлдэгдэж байгаа зөрчил байна. Зөрчлийн хуулийн 5.13.1  гэсэн заалтаар 2020 онд 1340 хуулийн этгээд иргэнийг торгосон. Энэ нь  олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ тараасан гэдэг үндэслэлтэй. Үүнээс харахад төр хамгийн байгадаа нэг хуулийн, нэг зүйл, нэг заалтаар 740 сая төгрөгийг завшсан гэж хэлж болно.

-Хөдөө орон нутгийн хувьд  хэвлэл мэдээлэлтэй холбоотой зөрчил хэр гарсан бэ?

 -Хэвлэн нийтлэх,  мэдээлэл хайх, мэдэх эрхтэй холбоотой зөрчил их гарсан. Мэдээлэл хайх эрхийн тухайд төрийн байгууллагууд цар тахал нэрийн дор тухайн аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтарч ажиллаагүй. Гэрээ байгуулаагүй гэдэг үндэслэлээр мэдээлэл бэлтгэх эрхийг нь хориглосон. Мөн тодорхой хэмжээгээр мэдээлэл бэлтгэсэнтэй холбоотойгоор  прокорурын байгууллага нь цагдаагийн байгууллагад гомдол гаргаж,  хэвлэл мэдээллийн байгууллагад эрүүгийн хэрэг үүсгэж шалгуулсан. Мөн цар тахлын үеийн мэдээлэл бэлтгэхтэй холбоотой хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг мэдээлэл хайхад дарамт шахалт учруулсан буюу заналхийлэх тохиолдол их гарсан. Тодруулбал, тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компани эсвэл иргэдийн хурлыг төлөөлж буй аймгийн Засаг даргын эрх бүхий албан тушаалтнуудааас мөнгө  өгөхгүй  байхаар гэрээ байгуулахыг шаарддаг. Мөн гэрээ байгуулаагүй хэвлэл мэдээллийн хэрэгслийг ялгаварлаж, тухайн хурлын үйл явцыг сурвалжлахад нь үндэслэлгүйгээр саад тавих зөрчил гарсан.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 23. ЛХАГВА ГАРАГ. № 59 (6791)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 47 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин