Ц.БАЯР
Өнөөдөр Монгол Улс өөрийн иргэнээ сансарт амжилттай нисгэсэн дэлхийн арав дахь орон болж, сансар судлалын түүхэнд тэмдэглэгдсэн түүхэн үйл явдлын 41 жилийн ой тохиож байна. Энэ нь Монгол Улсын сансар судлалын маш том алхам төдийгүй, манай орны шинжлэх ухааны салбарын хөгжил дэлхийн жишигт хүрснийг илтгэн харуулсан чухал үйл явдал байсан юм. Тухайлбал Монгол Улс сансрын уудамд өөрсдийн бүтээсэн техникээ гаргаж туршсан дэлхийн тав дахь орон, сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон болсон төдийгүй сансрын тойрог замд олон арван туршилт, судалгааны ажлуудыг зохион байгуулсан байдаг.
Эх сурвалж: www.polit.mn