С.САРУУЛ
НИТХ-ын Засаглал, Эрх зүйн шинэтгэлийн хорооноос “Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай Дүрмийн нэмэлт өөрчлөлт батлах тухай асуудлыг хэлэлцэж, санал солилцжээ.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих гэсэн хоёр төсөл хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулахаар төлөвлөж буйг нийслэлийн Засаг даргын Төсөл, хөтөлбөр хариуцсан зөвлөх Ч.Батзориг танилцуулав. Тус компани нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор байгуулах аж.
Эх сурвалж: www.polit.mn