Монголын геологийн салбар 83 настай

2022-03-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхэнд геологийн алба, холбоод олон зуун жилийн түүхтэй байдаг юм билээ. Английн геологийн холбооны 210 жил, Японы геологийн холбооны 125 жил, АНУ-ынх 130 жил гэж бий. тэгвэл Монголын геологийн холбоо харьцангуй залуухан юм.

Манай улсад геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, геологичдын судалгаа шинжилгээний хүрээг өргөтгөх, геологичдынхоо мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх зорилгоор геологийн холбоог 1996 оны есдүгээр сард байгуулсан юм. Уг нь бол Монголын геологийн холбоог байгуулах санаа, анхны оролдлогууд 1970-аад онд гарч байж. Гэхдээ энэ бүхэн геологийн түүхийн эхлэл биш ээ. Тэгвэл Монголын геологийн салбар хэдэн настай юм бэ гэсэн асуулт гарч ирнэ биз.

Өнгөрсөн намар 83 жилийн ойгоо геологичид тэмдэглэсэн. Энэ нь олон орны геологийн салбарын түүхтэй адил гэж болно. 1939 оны наймдугаар сард Уул уурхайн яамны дэргэд геологийн тасаг байгуулагдсан. Үүнийг Монголын геологийн салбарын үүсэл гэж үздэг юм билээ.

Харин Монголын нутагт анх хайгуул судалгаа эхлүүлж ашигт малтмал гэсэн шинэ томъёог гаргаж ирсэн хүмүүс бол орос нөхөд байсан. Тухайлбал, 1932 онд Оросоос хоёр том экспедиц Монголд ирсэн. Баруун Монголын чиглэл буюу Баян-Өлгийн Цагааннуураар 160-аад хүнтэй баг, Хиагт чиглэлээр 50-60 хүний бүрэлдэхүүнтэй экспеиц байв. Энэ хоёр багийн хайгуул судалгааны ажлын үр дүнд Төв Азийн геологийн тогтоцын зангилаа нь Монгол байна гэдгийг тогтоосон байдаг юм билээ.

Энэ тухай жаахан тодруулах юм бол эрдэмтэн В.А.Обричев хэлэхдээ:

-Төв Азийн Алтай, Тынь-Шин, Урал, Памирын уулархаг нутгийн үргэлжлэлийг судлах тэнд эрэл хайгуул хийх нь гол асуудал юм гэж байжээ.

Тэгвэл алс Дорнодод ажиллаж байсан геологичид ашигт малтмалын хоёр том бүтэц Монголын нутагт уулзаж байна гэсэн хоёр дахь том баталгааг гаргажээ. Тэд бас Монголын нутагт байгаа чулуулгийн нас 1.1 тэрбум жил, тэр нь далайн ёроолын чулуулгаас үүсэлтэй гэдгийг гаргаж тавьсан бий. Тухайн үеийн нээлт гэхээр нь юу байсан бэ гэвэл судлаач эрдэмтэн С.С.Смирнов гэгч Оросын алс Дорнодын бүс буюу Агнуурын тэнгис орчмын алтны судалт хүдэржилт Монголын нутагт 400-гаад км үргэлжилж байна гэсэн бол Үсүва гэдэг эмэгтэйгээр ахлуулж Хиагтаар орж ирсэн экспедицийнхэн Шарын гол, Төмөртэйн ордыг нээснээр геологийн судалгааны түүхэнд тэмдэглэгджээ.

Монголын анхны геологич хэн бэ гэвэл Ж.Дүгэрсүрэн гэдэг хүнийг нэрлэдэг. Тэр хүн 1939 оны дунд үед Москвад сургууль төгсөөд ирсэн байдаг. Гэтэл түүний сурсан мэдснийг ашиглахын оронд тагнуул, туршуул гэж хэлмэгдүүлэн үйлийг үзсэн гашуун түүх бий. Дараа нь Цэвэл, Нацаг-Юм, Лувсанданзан гээд геологичид байсан. Тэд энэ мэргэжлээрээ анхны эрдэмтэд ажээ. Ер нь бол үндэсний мэргэжилтэн, геологичдыг бэлтгэж эхэлсэн үе гэвэл бүр 1960-аад он. Энэ оны эхээр 25 хүн сургууль төгсөж ирсэн нь геологичдын бүхэл бүтэн армитай болсон гэгддэг. Чех, Оросоос тус бүр долоо, Хятадаас нэг бусад нь дотооддоо төгсөгчид байв.

Геологийн ач холбогдол юу юм бэ гэсэн асуултад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, уул уурхайн гавьяат ажилтан, ахмад геологич Ц.Хурц гуай хариулахдаа:

-Дэлхийн II дайны үед нүүрснээс тос гаргаж дэлхийд цэрэг, зэвсгийн хувьд тэргүүлж байсан Германыг Орос улс яагаад ялсан бэ гэвэл ашигт малтмалын оргил гэгддэг гянтболд буюу вольфрамыг стратегийн гол түүхий эд гэж үзээд барс, ирвэс танкийг бүтээснээр ялсан юм. Энэ металын хүчээр ДТ-54 тракторыг танк болгож өөрчлөхдөө гянтболд агуулсан гангаар хийсэн байжээ гээд одоо бууны гол төмөр, төмөр замын рейс, вагоны дугуйг марганцаар хулдсан гангаар хийж байна. Энэ бол геологичдын ажлын үр дүн гэж хэлсэн билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 58 (6790)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

20 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин