Сэлэнгэ аймаг “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” уриатай ажиллана

2022-03-21
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газраас “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” уриатай аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг салбарын яамдтай хамтран Улаанбаатар хотод гуравдугаар сарын 17, 18-нд 240 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа. Энэ үеэр Сэлэнгэ аймагт тулгамдаж байгаа асуудлууд болон  тус аймагт хэрэгжүүлэх ажлуудыг хариуцсан салбар бүр нь хуваан авч, удирдлагууд өөр өөрсдийн хариуцсан асуудлуудыг шийдвэрлэхээ зарласан юм.

Тус аймгийн тухайд жил бүрийн эхэнд аймгийн удирдах ажилтны зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд төрийн залгамж чанарыг хадгалж, өмнөх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зорилгыг дэвшүүлэн зөвлөгөөнийг шинэ агуулга, хэлбэртэйгээр анх удаа Улаанбаатар хотод зохион байгуулснаараа онцлог байв. Тухайлбал, хоёр өдрийн хугацаанд удирдах ажилтнуудыг сургалтад хамруулж, харьяа яамдынх нь мэргэжилтнүүдтэй холбож өгсөн юм.

 

Н.Лхагвадорж: Төрийн бүх шатанд гүйцэтгэл, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ

 

Сэлэнгэ аймаг удирдлагын багаа саяхан томилж, бүх сумдын тулгамдсан асуудлын судалгааг гаргасан. Зөвлөгөөнөөр үүнийг хэлэлцэж, тулгамдсан асуудлыг эрэмбэллээ. Ингээд аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэйгээ уулзан, УИХ-ын гишүүд, аймаг болон сумын удирдлагууд, салбарынхан нь юу хийх гэдгийг хуваарилажээ.

Энэ талаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж “Хүнээ дээдэлж, хамтдаа хөгжье” зөвлөлдөх уулзалтыг шинэ агуулга, хэлбэртэйгээр хийхээр зорилоо. Дараагийн удаа энэ зөвлөгөөнөө аймагтаа хийж, салбарын яамдыг бүрэн хамруулахаар төлөвлөж байна. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд ирэх 10 жилд хүрэхийг зорьж байгаа боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэрийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, хот хөдөөгийн сэргэлт болон төрийн бүтээмжийн сэргэлтийн үндсэн зорилгууд нь Сэлэнгэ аймгийн онцлогт тохирсон, бүрэн хэрэгжих боломжтойгоороо давуу талтай юм. Тиймээс бид эрчимжсэн мал аж ахуйд суурилсан байгальд ээлтэй үйлдвэрлэгч аймаг болох алсын хараатай ажиллаж байна. Аймгийн Засаг даргын хувьд төрийн бүх шатанд үр дүнг чухалчилж, гүйцэтгэл, хариуцлагын тогтолцоог хэрэгжүүлнэ. Аймгийн удирдлагын баг өөр өөрсдийн салбар ямар чиглэл барьж байгаа талаар салбарынхаа сайдуудтай болон тухайн салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, Сэлэнгэ аймагт ямар хэмжээний хөрөнгө оруулалт татаж болох талаар  нүүр тулсан уулзалтууд хийж, зохион байгуулалттай ажиллаж байгаа” гэсэн юм.

 

Б.Нарантуяа: Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хамтын ажиллагааны үр дүнд амжилт ирдэг

 

 Харин Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа  “Засгийн газар, яамдын баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа шийдвэрийг хариуцсан албан тушаалтнуудаас асууж, тодруулах нь хэрэгжилтэд нь илүү тод үр дүн авчирна гэж хараад аймгийнхаа 17 сум, тосгоныхоо удирдлагыг оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг хийж байна. Цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хямралыг яаж богино хугацаанд давах вэ гэдэг бидний хэлэлцэх ёстой чухал асуудлуудын нэг юм. Мөн  Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийн хүрээнд орон нутагт хэрхэн ажиллах талаар мэдээллийг өглөө.  Аймаг, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нарын хамтын ажиллагааны үр дүнд амжилт ирдэг.  Тиймээс хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар сургалт орно. Үүнээс гадна “Шинэ  сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг аймаг орон нутгийнхаа бодлого, үйл ажиллагаатай уялдуулан хэрэгжүүлэх нь чухал” гэв.

 

Ж.Сайнцог: Дэд бүтцээ сайн хөгжүүлвэл хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой

 

 Сэлэнгэ аймагт 6200 орчим төрийн албан хаагч  байдаг. Тэдгээрээс удирдах ажилтан буюу төсвийг захиран зарцуулах эрхтэй 240 орчим албан хаагч нийслэлд ирж 2021 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх онуудад хийж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг ярилцсан юм. Энэ тухай Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог “Салбар яамдын удирдлагуудтай уулзаж, Сэлэнгэ аймагт ямар хөрөнгө оруулалт татах боломж байна, иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүртээмжтэй хүргэх вэ гэдгийг эрэлхийлэх нь энэ зөвлөлдөх уулзалтын гол зорилго юм. Сэлэнгэ аймаг улсын үр тарианы 60 орчим хувийг бэлтгэдгээрээ онцлог. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд үр, тарьц нийлүүлэгч аймаг болно. Энэ хөдөлгөөнийг бид ногоон эдийн засаг гэж харж байгаа. Ирэх онуудад бүтээн байгуулалтын ажлуудыг хийх тал руугаа анхаарч байна. Тухайлбал, дэд бүтцээ сайн хөгжүүлвэл хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломж байна. Энэ хүрээнд аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх бодлого боловсруулах санаачилга гаргаад хөтөлбөрөө батлаад ажиллаж байна” гэж ярилаа.

 

Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар үр дүнгээрээ тэргүүллээ

 

Зөвлөгөөний үеэр 2021 онд  хэрэгжүүлсэн ажлаараа тэргүүлсэн сумд, тосгон, байгууллагуудыг шалгаруулан шагнасан юм. Сэлэнгэ аймгийн 2021 оны үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүн байрт тус аймгийн Эрүүл мэндийн газар шалгарлаа. Тус газар нь 28 хүний бүрэлдэхүүнтэй. Цар тахлын халдварыг амжилттай даван туулж, тохирсон хариу арга хэмжээг хэрэгжүүлэн ажилласан юм. Үүнээс гадна Сэлэнгэ аймгийн  Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Татварын хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын алба гэсэн COVID-19 халдварын оргил үед цаг алдалгүй, оновчтой арга хэмжээг хэрэгжүүлж, цар тахлыг амжилттай давахад хичээл зүтгэл гарган ажилласан байгууллагууд шилдгээр шалгарлаа. Сумд, тосгодын хувьд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны Захирагчийн ажлын алба, Орхон сумын ЗДТГ, Цагааннуур сумын ЗДТГ, Ерөө сумын ЗДТГ, Хүдэр сумын ЗДТГ, Баянгол сумын ЗДТГ тус тус шалгарсан юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)

 

АТГ-т шалгагдаж байсан Т.Дүүрэнг гадаад руу алдаад Танхимын сонгуулиар ирэхэд нь баривчилжээ

“…МҮХАҮТ-ын гишүүд ээ, та нар дансаа нэг шалгаач” гэж өмнө нь хэд хэд бичсэн дээ. Учир н

21 цаг 45 мин
Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг "унав"

Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэг унав

Өчигдөр 13 цаг 15 мин
Хүний эрх бол хүн бүр бие биеэ хайрлах, хүнлэхээс эхэлнэ

Дээшээ, доошоо харсан хагас, зууван, огтлолцсон цагариг дотор хоёр бөөрөнхий дүрс байрлана.

Өчигдөр 13 цаг 02 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Саудын Араб, Эмират улсад айлчилна

Өчигдөр 11 цаг 35 мин
Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулахыг дэмжлээ

Өчигдөр 10 цаг 38 мин
Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Танхимын шинэ ерөнхийлөгч Л.Төр-Од гэж хэн бэ?

Өчигдөр 10 цаг 03 мин
Улаанбаатараас 900 гаруй км-ийн алсад

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас Соёлын бүтээлч үйлдв

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Сугармаа: Содгэрэлийн дүр бол төрсөн өдрийн минь хамгийн том бэлэг

Монголын кино урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, ур чадвар,  гоо ү

Өчигдөр 06 цаг 00 мин
К.Токаевын “Эцгийн тухай дурсамж” ном монгол хэлнээ хэвлэгдэн гарлаа

Профессор, монгол судлаач, орчуулагч Юрий Кручкиний санаачилгаар Касым-Жома

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Мөнхзаяа: Ипотекийн зээлээ ялгаатай хэрэгжүүлбэл үр дүнтэй

“Орон сууцны санхүүжилтийн өнөөгийн байдал, боловсронгуй болгох арга зам”

Өчигдөр 06 цаг 00 мин