Б.ГАРЬД
Засгийн газар 2022 оны хоёрдугаар сарын 14-нд цар тахлын шар түвшинд шилжих тогтоолыг баталсан. Тэр үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон улсын хөрөнгө оруулагчдыг урьж байгаагаа зарласан.
Тэгвэл Монголыг сонирхсон олон улсын хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж, зохих судалгаа хийж байгаа тухай таатай мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, ирэх дөрөвдүгээр сард дэлхийд нэртэй 50 гаруй топ хөрөнгө оруулагч Монголд ирж үйл ажиллагаа эхлүүлэхээр болсон байна.
Энэ нь Засгийн газрын дээрх шийдвэрээс гадна, Монгол дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдэж буйтай холбоотой юм байна. Тухайлбал, “Рио Тинто” групп нь “Туркойз Хилл”-ийн 49 хувьд ногдох хувьцааг жижиг хувьцаа эзэмшигчдээс худалдан авч, Оюу толгой төслийн 66 хувийг эзэмшихээр болж байна. Эдгээр нь олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой нөлөө үзүүлсэнийг шинжээчид хэлж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 21. ДАВАА ГАРАГ. № 57 (6789)